Секс хэт их, хэт бага байхын аль аль нь сайн хэрэг биш

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 12

Секс сэтгэл сэргээх, тураах, IQ сайжруулах гээд олон талын ач холбогдолтой тухай судлаачид тэмдэглэсэн байдаг. Гэхдээ хурьцлын тоо илүүдэх, эсвэл дутах гэж байх уу гэх асуулт хүн бүрт тулгардаг. Ихдэхээр эрүүгээр, дутахаар духаар юм гардаг гэх хоржоонтой үг бий болсон нь ч энэ асуулт түгээмэл байдгийн гэрч юм. Тэгвэл насны байдлаас хамаарч эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны идэвх хэрхэн өөрчлөгдөх вэ? Энэ нь хувь хүний бие организмын онцлог, чадавх зэргээс хамаарах тул яг таг хэлэхэд хэцүү ч дундаж статистик гэж бий.

-25 нас хүртэл долоо хоногт 4-5 удаа

-25-35 насанд 3-4 удаа

-35-55 насанд 2-3 удаа

-55-60 насанд 1-2 удаа

-60-аас дээш насанд ихээр буурах жишээтэй.

Харин бэлгийн ажлыг өдөр болгон үйлдвэл бие махбодод ямраар нөлөөлөх вэ? Энэ нь ч мөн адил тухайн хүний биеийн онцлог сэрэл авах чадвараас  хамаардаг. Зарим хүнд өдөр болгон тохиромжтой байхад, заримд нь хангалтгүй байх юмуу, эсвэл илүүдэж байж болно. Хэрэв хурьцлын дараа их ядарч тамир тэнхээ, сэтгэл санаа алдарч байвал ихдэж байна гэсэн үг. Харин сексийн харьцааны бодол салж өгөхгүй, эсвэл сэрэл арилахгүй байвал цөөдөж байна гэж үзэж болох. Гэхдээ секс хэт их, эсвэл хэт бага байхын аль аль нь сайн хэрэг биш юм.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top