УИХ-ын нэгдсэн чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонссон. Хуралдаанд салбарын сайд нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн байдаг.
Тэрбээр “Засгийн газраас вирусийн эсрэг арга хэмжээ цаг тухайд нь шуурхай авч ажиллаж байна. Улсын онцгой комисс шуурхай хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний дагуу БСШУС-ын сайдын тушаал, аймаг, нийслэлийн засаг дарга нарт өгсөн чиглэлүүд гарч хүргэгдсэн. Энэ дагуу бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотой цэцэрлэг, ЕБС, Их дээд сургуулийн багш нарыг байгаа газраасаа сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, суралцагсадтай холбоо тогтоож ажиллах чиглэлийг хүргүүлсэн. Багш нар заавал ажлын байрандаа ажиллахгүй гэрээсээ ч сурагчидтайгаа холбоо тогтоох боломжтой. Өмнө нь хөл хорио тогтоож, сургалтын үйл ажиллагааг зогсоож байсан тохиолдол байгаа боловч энэ удаагийнх онцгой нөхцөл учраас ингэж ажиллах чиглэл өгч, цалин, нэмэгдэл, урамшууллыг ажилласнаар тооцож олгох шийдвэр гараад хэрэгжээд явж байна.
Мөн хүүхдээ хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндэд анхаарах чиглэлд эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна. Энэ бол хөл хорио тогтоосон болохоос сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй баймаар байна. Гэр бүл хамаатан саднаараа, хоол үйлчилгээний газраар дагуулж явахгүй. Гэрт нь хичээл сургалтад нь хамруулах хэрэгтэй. Гэртээ байгаа хүүхдүүдийг хараа хяналттай байлгаж, ахуйн осол гэмтлээс эцэг эхчүүд анхаарал тавих хэрэгтэй байгааг дахин дахин хэлж байна.
Багш нарын хувьд хавар зургаадугаар сар хүртэл нэлээд зүтгүү, шахуу ажиллах тул хичээлийн бэлтгэлээ сайтар базааж авах ёстой шүү. Олон нийтийн дунд багш нарыг амраасан гэсэн ойлголт яваад байх шиг байна. Энэ бол амралт биш хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдал гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 6 )
сургуулиуд багш ажилчдаа цуглуулахаа боль багш ажилчид өвчин тусвал 3 сард сурагчиддаа халдаана шдээ
Багш нарыг нэг хичээлээ заавал 100% цахим хичээл болгох даалгавар өгөөд өдөр шөнөгүй ажлуулж байна. Тэгээд тэрийгээ цахим хичээлийн уралдаан гэж нэрлээд байна. Энэнээс болоод багш нар нь энгийн үеэсээ ачаалалтай ажиллаж байна.
хуц пзда зайл чамаар яахав дээ????? цаана чинь з ийн з хүүхэл үхээд байнаа хулгайчаа???????
Surguuli tsetserlegiig ajilluulaachee. Huuhduud gerte harah ch hungui, hicheel hiisen ch yumgui demii tsag ungurch bn. Bid ajil hiij heden tsaas oloh gej mahiij baihad davhar huuhdee harah, hicheeliig n zaah geed buun daramt etseg ehed irj bn. Mask g zuulgeed hicheel surguulid n yavuulmaar bn. Huviin surguuliudiig hicheelluuleechee
Ajildaa ybj mungu olj vr hvvhdee tejeehvv. Gertee suuj hvvhdee harj ulsuhvv. Gedeg 2 zamiin aliign ene shat shatnii darga udirdlaga songo gd bg um be. Amralt bish gedgiig hvn bvrl medej bg
Багш нар ажилдаа яваад л байгаа шүү дээ. Захирлууд нь ир гээд байгаа юм гэсэн.