Нүүрсний тээврийг ЗОГСООЖ, хилийн боомтоо хаах cаналыг хэлэлцэх боллоо

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 09

БНХАУ-д дэгдсэн коронавирусаас шалтгаалсан хөл хорио, хязгаарлалтаас шалтгаалан Монгол Улсаас гарах нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтэд ихээхэн хүндрэл үүсээд байна.  

Тодруулбал, хэдий хилээр зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн ч бараа таваарын эргэлт, экспорт, импорт, уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтийг зогсоогоогүй юм. Гэсэн ч хил залгаа БНХАУ-ын нутагт хөл хорио тогтоосноос улбаалан хилээр орж, гарч байгаа машин, жолооч нарт тавих хяналт шалгалт, тандалтыг маш өндөр түвшинд хийх болж, экспортын татан авалт эрс буураад байна. 

Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг боомтод нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлт хийж буй жолооч нар өвчлөх эрсдэл тун өндөр, цаашлаад "Цагаан хад" боомт болон хилийн цаана байрлах үйлчилгээний газрууд ажиллахгүй болсноор олон хоног өлсөж, цангаж яваа талаар жолооч нараас мэдээлэл ирүүлж байсан юм. 

Нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Улсын онцгой комиссын "Шуурхай бүлэг" өнгөрсөн өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтуудад очиж хуралдсан.

Тус хуралдаанаар, үүсээд буй нөхцөл байдалд үндэслэн нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтийг түр зогсоох, хилийн боомтуудыг түр хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэх болсон байна. 

Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ талаар "Экспортын татан авалт буурсан болон орон нутгийн удирдлага, иргэдээс гарч буй саналыг үндэслэн нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтийг түр зогсоох хүртэл арга хэмжээг авч өгөх асуудлыг Улсын Онцгой комисст уламжлах боллоо. Энэ бол байх ёстой зүйл. Учир нь хил залгаа улсад хөл хорио тогтоосны дээр хил гараад хоол унд ч байхгүй, жолооч нар эрүүл мэндээ хамгаалах ямар ч баталгаагүй, олон хоног тээвэрлэлт хийж байгаа учраас ядрах, дархлаа сулрах, энэ нь вирус тээж ирэх эрсдэл болох гээд олон хүчин зүйл байна. Тиймээс Засгийн газрын тогтоол хэрэгжиж дуустал буюу 3 дугаар сарын 2 хүртэл тээвэрлэлтийг зогсоох санал хэлэлцүүлэх боллоо" хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлэл өгчээ. 

Мөн энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг Улсын онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн. Мөн урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн тооцоог хийж шийдвэрлүүлэхээр боллоо" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Улсын онцгой комисс уг саналыг ирэх долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж Бат(66.181.161.26) 2020 оны 02 сарын 10

Хаах нь зѳв болж байсан Налайх Багануурын нүүрсээ түлж болно ш дээ сайн л бол 3 сар л болно биз ѳвчингүй л бол болно шүү дээ

0  |  0
Зочин(66.181.188.124) 2020 оны 02 сарын 10

Хилээ хаагаачээ наад өвчин чинь ороод ирвэл бүгд үхнэ нүүрэс хэнд хэрэгтэй юм амьд байвал дараа нь зарагдах байх даа хилээ хаа

0  |  0
Tumur(66.181.161.124) 2020 оны 02 сарын 10

Jolooch ch hvn shvv Haasan deer amid eleg bvten baiwal bvh boloh baih mah guril baihad bolono hytad hor hytad joom oruulj irehgvil bol ard tvmen baihad uls bain ard tvmengvi uls oron baidaggvi yum

0  |  0
Irgen(66.181.161.59) 2020 оны 02 сарын 10

Omnogowi aimgiin tsogtsetsii uurhaig bas zogsooh heregtei buh gazaruudiig zogsoochod gantshan ter uurhai uldle adilhan humuus shuu

0  |  0
Hh(202.9.40.46) 2020 оны 02 сарын 10

Odoo nuurse haachih yum bol ene uls teged duusna da huurhii

2  |  1
нэр(202.21.108.186) 2020 оны 02 сарын 10

Хурдлаачээ

0  |  0
зочин(66.181.161.124) 2020 оны 02 сарын 10

өнөөдөр хаах хаахгүй талаар хуралдах юм гнээ

0  |  0
ганцоож(66.181.161.19) 2020 оны 02 сарын 10

хаасан дээрэ хаахгvi бол омно говь аймагт ард иргэд жагсаал хийсэн дээр шvvvv

1  |  0
Би(66.181.161.7) 2020 оны 02 сарын 10

Монголд амьдрал зогсохнээ, Улс төржсөөр дампуу монгол боллоо. Массд таалагдах гэж ажилладаг толгойгүй түшмэдтэй улс болчлоо, Сонгуулиар ядаж боловсролтой амьдралын туршлагатай нам дагаж хөөрдөггүй, уүнх барьж гүйгээгүй нөхдүүдийг сонгомоор байна, Монголд дектатур хэрэгтэй. Бодлого хэрэгтэй.

2  |  0
Daaya (202.9.47.22) 2020 оны 02 сарын 09

he;e;tseh geseer btalni korona wirus orood irehwiidee 3 han say hvnii 1dni tuswal ungurnushvvdee yun tuluu tusgaar togynoson uls bilee hilee HAAGAACH HAAGAACH

0  |  0
иргэн(66.181.161.76) 2020 оны 02 сарын 10

хэлэлцэх гэсээр байтал өвчин нь орж ирэх нь ээ.

2  |  0
B(66.181.181.43) 2020 оны 02 сарын 10

Petro chainag huuj gargaa

1  |  0
Ts(66.181.181.43) 2020 оны 02 сарын 10

Hamgiin turuund neftee gargahaa boli

0  |  1
Ард(170.178.182.99) 2020 оны 02 сарын 10

Хилээ хаа дуракуудаа

5  |  0
Top