ѲРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн мѳнгѳѳ ѳсгѳнѳ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Хонь

Хувийн амьдралынхаа асуудлуудад санаа зовох хэрэггүй. Та гүн ухааны илүү сайн ойлголт болон оюун ухааны хийсвэр зөн билгийг мэдрэх бололтой. Сэтгэлзүй, зурхай судлал болон бусад ер бусын зүйлийг судлах нь иймэрхүү хүслийг тань хангах болно. Хайр дурлалын мэдрэмжид таатай байх болно.

Үхэр 

Анхааралтай байж өөрийгөө хяна. Өнөөдөр тун завгүй өдөр хэдий ч урам зориг дүүрэн байна. Алдаа эндэгдэл гаргахаас зайлсхий.  Утас завгүй дуугарч, найзууд чинь зөвлөгөө авахыг хүсвэл гайхах хэрэггүй. Таны зохион байгуулах, зохицуулах чадвар нэмэгдэж баг хамт олон чинь хүртэл дагах болно. Ганц бие үхэрийнхэн хэн нэгэнтэй учирна.

Ихэр

Шөнө сайн унтвал өглөө эрт босч олон ажил амжуулах болно. Оройг бүх стрессээ тайлахад зориул. Нойргүйдсэнээс болж таны бие тавгүйрхэх вий.  Гэр орны ажлаа зохицуул болж өгвөл албан ажлаа түр зайлс хий. Шинэ өдрийг нааштай үр дүн гаргах эхлэл гэж хүлээн ав.

Мэлхий 

Үл хөдлөх хөрөнгө, худалдаа наймаа хийх, мөнгөө өсгөнѳ. Бие организмаа бэхжүүлэх зорилгоор ургамлын гаралтай амин дэм хэрэглэвэл тустай. Хайр сэтгэл таны хувьд эн тэргүүний зүйл санагдахгүй бол сэтгэл зүрхээ олж чагнах мэдрэмж дутсаных болов уу. Өнөөдөр олон янзын хүмүүстэй танилцана. Хамтрагч тань эсрэг хүйсийнх бол таагүй байдал үүсгэхээс болгоомжил.

Арслан

Зорилгодоо хүрэхийн тулд байр сууриа хамгаалах хэрэгтэй. Биеийн эрч хүч өөрчлөгдөх өдөр. Ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох, төр засгийн байгууллагуудад хандахад таатай. Бусдыг итгэн үнэмшүүлэх чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Өнөөдөр их эрч хүчтэй байдлыг мэдрэх магадлалтай. Энэ үед хийж эхэлсэн зүйл амжилттай болно. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас та амжилттайгаар гарч чадна.

Охин

Эрчимтэй ажиллах таны хүсэл бусдыг хурцлан, нэлээд олон өөрчлөлтийг хийнэ. Өөдрөг сэтгэл таны уран сэтгэмжийг ирлэх бололтой. Техник, тоног төхөөрөмжтэй ажиллахад засч сэлбэх шаардлага гарч магадгүй. Хэрвээ та эрч хүч дутуу байгаа гэж бодож байвал хоолны цэсээ шинэчлэхээс гадна сэтгэл зүйгээ өргөхөд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зөв.

Жинлүүр

Шинэ найз нөхөдтэй болох эсвэл өөр газар руу шилжин явах зэргээс болж гунигтай байх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдаж зөрчилдөөн ихэснэ. Жолоо барихдаа болгоомжтой байгаарай. Бусдад туслах, сэтгэлээ нээх зэрэгт тохиромжтой үе. Хайртай хүнтэйгээ эелдэг харилцах нь үдшийг таатай өнгөрүүлэх тохиромжтой арга юм.

Хилэнц

Хийж чадахаасаа илүү зүйлийг амлах, төлөвлөх хэрэггүй. Холын болон ойрын аялалд явахад тохиромжгүй. Ажлаар ийш тийшээ явах бол хойшлуул. Зарим тодорхойгүй ажлын хуваарьтаа өөрчлөлт хий. Санхүү төсөвтөө өөрчлөлт хийх шаардлага гарна. Гаднын зочин ирж магадгүй.

Нум

Өрсөлдөгч талаас тань руу хурц шүүмжлэл ирэх ба энэ үед бусдын өмнөөс та хариуцлага хүлээх ёсгүйг сана. Хүн болгоны санаанд тааруулах албагүйг ямагт санаж ав. Гэхдээ та өмнөхөөсөө илүү буулт хийж хамтран ажиллах хэрэгтэй болж магадгүй. 

Матар

Энэ өдөр санаа зовнисон бодлогошронгуй байдлаасаа гарна. Та аль болох тайван амгалан байж бухимдлаас гарах хэрэгтэй. Хувийн амьдралдаа анхаарал тавих цаг гарга. Таны хайр дурлалыг хязгаарлаж байгаа хүчин зүйл сэтгэлийг тань тавгүйтүүлэхийг бүү зѳвшѳѳр. 

Хумх

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байна. Эрч хүчээр дүүрэн байх ѳдѳр. Энэ өдөр та ердийн байдгаасаа илүү мэдрэмтгий байх боловч урсгалаараа байх нь эерэг үр дагавар авчирна. Сэтгэл санаагаа тайван байлгавал бусад хүмүүс ч мөн тайван байх болно.

Загас 

Ажил хэрэг, зугаа цэнгэлийг хослуулах ѳдѳр. Төлөвлөгөөндөө битгий эргэлз. Дотно харьцаа, бизнесийн сонирхлоо тэнцвэржүүлнэ. Зарим бодлоо өөрчлөн бодит зүйлд хөрөнгө оруулах нь гэр бүлийн үнэт зүйл болгоход туслах болно. Амьдрах нөхцөлөө сайжруулахад нөөц аргаа хэрэглэвэл үр дүнтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top