Өчигдөр өглөөний байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251 болж, биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Амралтын өдрүүдэд эрүүл мэндийн сайд хувь хүнийхээ үүднээс цагаан сарын баярыг албан ёсоор хориглох тухай санал гаргав. Монголчууд шинэ төрлийн титэм вирусийн халдвараас сэргийлэхийн тулд энэчлэн дор бүрнээ л анхаарал тавьж, гарц шийдэл хайж байна.
Болзошгүй аюулаас урьдчилсан сэргийлж, дор бүрнээ ариун цэвэр сахиж байгаа энэ өдрүүд хэр баргийн дүрэм журам сахидаггүй монголчуудад нэг талаар сайн туршлага болж байна гэлтэй.
Эмнэлэг дээр хүртэл улавч өмсөж, амны хаалт зүүж хэвшээгүй бид хаа очиж маск зүүх нь нэмэгджээ. Маск зүүвэл ганцхан өөрийгөө гэхээсээ илүү бусдад вирус халдаахаас сэргийлж, хамгаалж байдаг гэдгээ эрх биш ойлгож эхэлж байгаа гэж найдъя.
Хүнсний худалдаа, наймаа, ялангуяа гар дээрээс худалдаа хийж байгаа хүмүүс уг нь үргэлж амны хаалттай үйлчлэх ёстой юм. Үйлчилгээний болон олон хүн цугладаг газар бүр угтаа байнга ариун цэвэр сахиж, ариутгал цэвэрлэгээг сайтар хийж, гар ариутгагчийг үргэлж ариун цэврийн өрөөндөө бэлэн байлгах ёстой. Манайд мэдээж тийм биш. Одоо харин овоо гар ариутгагч шаардахад захын үйлчилгээний газрууд гаргаад тавьж байна.
Сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг яг энэ хорио цээрийн дэглэмийн үед сахиж байгаа ариун цэвэрч байдлаа хадгалж үлдээрэй гэж хүсье. Хувь хүмүүс ч бас соёлын довтолгоогоо үргэлжлүүлж, вирустэй, вирусгүй хаана ч байсан үр хүүхэд, эрүүл мэндийнхээ төлөө үргэлж иймээрээ баймаар байна.
Сэтгэгдэл ( 2 )
цӨӨХӨН ТООТОЙ МОНГОЛ СҮҮРНЭ ШҮҮ. ЗАВААН ШҮЛС ЦЭРЭЭ ЭНЭ ТЭНДГҮЙ ХАЯСАН, БОЛХИ ,ХЭЭГҮЙ МОНГОЛ . ЦАГААН САР ГЭЖ УЛАЙРЧ БҮЙ. НЭРГЭСНИЙ ДАРАА ЯАДАГ ГЭЛЭЭ.САЙД ДАРГА НАР НЬ Ч ОНЦГОЙ БАЙДЛЫН ХУРАЛДАА СУУХГҮЙ6 ЯАЖ ИДЭЖ УУЖ ЛУЙВАРДАХАА Л Б ТЭРГҮҮН ЗЭРЭГТ ТАВИХ ЮМ.
бүх хилээ хаагаачээ монгол улсад энэ вирус гарвал бараг сүйрэл болно манай эрүүл мэндийн салбар хөрөнгө мөнгөнөөс эхлээд хэцүү болно