100 сувилагчийг Сингапур улсад мэргэшүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

Сумын хүн эмнэлэг нь эрүүл мэндийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаас гадна бүх багийн эмч нарыг түүнчлэн азийн хөгжлийн банктай хамтран 100 сувилагчийг Сингапур улсад явуулж мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна. Үүнээс гадна улсын хэмжээнд бие даасан төрөх эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хажууд барих болсныг Цэцэрлэг хотноо болсон эмнэлгийн эмч ажилтнуудтай хийсэн цуглаан дээр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа онцлон дурдав. Тэрээр саяхан батлагдсан Эрүүл мэндийн хуулинд сумын эмч нар гурван жил ажиллаад 6 сар ажилласантай тэнцэх урамшуулал авах болсон, баг-өрхийн эмч гэсэн ойлголтгүй болж эмнэлгийн эмч бусад ажилтан хэмээх хоёр төрлөөр хуульчилж их, бага эмч нарын ялгааг арилгасан гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top