УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нарын казино тоглож байгаа зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Тэгвэл АН-ын удирдлагууд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад ямар хариуцлага тооцох талаар тодруулсан юм.
Энэ талаар АН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар "Удахгүй намын хурал болно. Нэр дэвших хүн бүрийг ярилцана. Тэр үедээ хэн нэг нь хөндөж ярих юм бол үгүйсгэх арга байхгүй. Тэглээ гээд хамгаалах арга байхгүй. Болсон явдал нь ийм байна. Шат, шатандаа тодорхой арга хэмжээгээ авах болно. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг хөндөнө. Сонгуульд нэр дэвших эсэх тухай асуудлаас эхлээд хариуцлага ярина. УИХ-ын гишүүн байлаа гээд бүх зүйлээс тасарчихсан гэсэн үг биш. Намын гишүүд хэлэх үгээ хэлнэ. Шаардлагатай арга хэмжээг авна" гэх тайлбарыг өглөө.
Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тухайн үед мэдээлэл хийхдээ "УИХ-ын даргатай Австралид болсон Ази, Номхон далайн XXVIII чуулганд оролцоод ирсэн. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг казино тоглосон асуудлаар шуугиан, дуулиантай зүйл болж байх шиг байна. Товч, тодорхой тайлбар өгөх нь зөв байх. Сиднейд анх удаа очсон. Энэ үеэр хөтөлбөрийн хүрээнд нэг өдрийн чөлөөт цаг гарсан. Хөтөлбөрт тусгаснаар Сиднейгийн түүх дурсгалт газраар орох төлөвлөгөө тусгасан. Энд аялал жуулчлалын том төв байдаг юм билээ. Түүгээр явж байхдаа казиногоор ороод гарсан. Би нэг л зүйлийг дотроо бодож байна. Харин оронд бид нэг л үндэстэн. Түүнээс аль нэг намын ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрүүлэх бодол хүн бүхэнд л байдаг. Энэ утгаараа казинод ороод гарсан нь үнэн. Казиногоор ороод гарсан шалтгаанаа ямарваа нэгэн байдлаар зөвтгөх, зүтгүүлэх, өөрсдийгөө хамгаалах үндэслэл байхгүй. Бид нэгэнтээ л ардчилсан нийгэмд амьдарч байгаа, мэдээлэл нууц байна гэж байхгүй болсон. Хэвлэл мэдээллийнхэн анхаарч байгаа нь зөв гэж бодож байна. Ингэснийх нь төлөө сөрөг зүйлийг бид хэлж болохгүй. Энэ хугацаанд би хүн амьтантай нааш, цааш нь яриагүй. Болох зүйл болдгоороо л болж байна. Гагцхүү энэ шуугианыг далимдуулж улстөржих, бие биеэ доромжилж гүтгэх болон нэр хүндээ унагах, иргэдийг хуваах үйлдэл хийх ёсгүй. Би мөрийтэй огт тоглоогүй. Тоглох шалтгаан ч байхгүй. Миний зураг олон нийтийн сүлжээнд гарсан байна билээ. Хүн чи мөн үү, биш үү гээд л асууж байна. Би мөн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байгаа нь би мөн. Энд эргэлзэх хэрэг байхгүй. Казино нь нээлттэй юм билээ. Хэн нэгэн орж, гарахад ямар ч биеийн байцаалт шаарддаггүй. Ороод үзэж, сонирхоод л гарсан. Тэнд нэг их удаагүй. УИХ-д Казиногийн тухай хуулийг өргөн барьсан. Мэдээж дуулиантай зүйл болох байх. Өндөр хөгжилтэй оронд казино байдаг л зүйл гэж ойлгож байна. Мөрийтэй тоглох гэсэн хүн бүр ордоггүй. Сонирхсон, жуулчилж яваа хүн ч ордог. Дахин хэлэхэд, тэнд ямар ч гишүүн мөрийтэй тоглоогүй. Бид сонирхож, хэдэн ширээ л тойрсон. Ийм л зүйл болсон" гэж ярьж байсан билээ.
Сэтгэгдэл ( 10 )
Эрдэнэбатыг УИХ-д арай ч нэр дэвшүүлэхгүй байлгүй дээ.
Энэ олон жил УИХ д сууж байгаа балайнуудыг нам харгалзахгүй бүгдийг сонгуулаар зайлуулцгаая.Ичихгүй нэрээ дэвшүүлээд байгаа юу.Ард олон биднийг үнэхээр доромжлох юм.Энэ шударга бус төр хууль шүүхийг эд нар бий болгож тогтоосон.
Монгол төрд энэ муу шүгэл ээр дутахгүй Казиночин
naad balaa chi solongost bainga l irj toglodog shu dee neex goyo yarij bna aa !!! ard tumen chne tumen nudtei shuu bitgii songoo iim ulsuudiigaa\n
49 huviin gol toglogch bizdee Odoo bolno
Ээн халзан арай МАН-ын тагнуул болчихсон юм биш байгаа.МАН-ын казиночдыг өмөөрч нууж хаадаг болсон байх чинь
Халзан толгойг өнхрүүлж чадвал ардчилал гэсэн үг.
ЭРДЭНЭБАТ ГЭХ ЭНЭ ХАЛЗАН ХУЖАА ОДОО БОЛНО ДОО. МУУ ЮМ БОЛГОНД ОРОЛЦЛОО. ЭРДЭНЭТЙИН 49 ХУВИЙГ ЯАЖ ХАМГААЛЖ БАЙЛАА. ЦААД ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖТОЙГОО НИЙЛЖ ЮУ ЮУ Ч ХИЙСЭН ГЭДЭГ БИЛЭЭ. МОНГОЛЫГ МИНЬ ЦУСАЛЖ БАЙГАА ХУВАЛЗНУУДЫН Л НЭГ ДЭЭ, ЯАХ АРГА БАЙХГҮЙ
Бидний ,манлайлагчид иймэрхүү байхад ,хулгай бузар улсыг яаж хөгжүүлэх бэ.
ХУДАЛЧ ХҮН ХУЛГАЙЧТАЙ АДИЛ. ТҮҮНИЙГ БҮҮ ДЭВШҮҮЛ