Анх удаа 999 ул боовоор Өндөр хан уулаа тахив

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

Хэнтийнхний эртнээс дээдлэн шүтэж ирсэн Өндөр хан уулыг тахих ёслол саяхан болж өнгөрчээ. Уг ёслолыг Хэнтий аймгийн ҮЗХ-ны гишүүн, аймгийн Ардчилсан намын дэд дарга, Залуучуудын холбооны дарга М.Хүдэрбаатарын санаачилга, санхүүжилтээр тахиж уул ус, нутгийн олноо баясгав. Өндөр хан уулыг тахих энэ жилийн ёслол тун ч өвөрмөц болсон бөгөөд Монголдоо анх удаа 999 ул боовоор идээ засаж хүндэтгэл үзүүлсэн нь ихээхэн өвөрмөц байсан аж. Энэ нь монголчуудын эртнээс нааш хүндэтгэн засаж ирсэн идээ ундаагаа дээдлэх, улмаар ул боовыг монголчуудын өв сан болгон “ЮНЕСКО”-д бүртгүүлэх ажлынх нь эхлэл болж буй хэмээж байлаа. Түүнчлэн Өндөр хан уулыг тахих ёслолын үеэр эрийн гурван наадам зохион явуулсан нь нутгийн олонд баяр дээр баяр нэмжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top