Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсангүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Улсын онцгой комисс өчигдөр /2020.02.11/ хуралдаж хэд, хэдэн шийдвэрийг гаргасан билээ. Тухайлбал, төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, сар шинийн баярын үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх, сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх зэрэг шийдвэрийг гаргасан. 

Түүнчлэн хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53.000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах, БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах шийдвэрийг гаргасан. 

Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж эцэслэхээр болсон юм. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг өнөөдөр /2020.02.11/ товлоод байсан ч хуралдсангүй. Одоогоор хэзээ хуралдаж, дээрх шийдвэрүүдийг эцэслэх нь тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(176.143.119.112) 2020 оны 02 сарын 12

ҮАБЗ -н 3 хулгайч яаж хулгай хийхэв гэж бодохоос биш улс орон аюулд орход ойрхон байгаа нь сонин биш байгаа байхаа.

0  |  0
Дарь(103.57.93.216) 2020 оны 02 сарын 11

Дарга нарт ханиад хамаагүй л гэж бодож байна уу. харин хэнийгч ялгахгүй, ямарч авилга авахгүй эд чинь өвчин шүү. Тулаад ирэхээрээ явдалтай шүү. Мөнгө байвал болно гэдэг логик өвчинд хамаатдаггүй юм шүү.

0  |  0
Иргэн(139.5.218.142) 2020 оны 02 сарын 11

Сонгуулийнхоо шоу- г болохоор дор нь шийдвэрлэчихдэг \nИргэдийнхээ хүсэлт ,амь насыг үл хайхраад байна уу\nОйлгож мэдэхгүй байгаа бол онцгой комисстоо эрхийг нь өг!!!

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 11

NEG KHONOG CH UNETEY SHUU , IIM NOTSTOY UED UABZ YASAN KHOIRGO BAYNAA

0  |  0
Zochin(103.212.117.198) 2020 оны 02 сарын 11

Erenhiilogch yasan be? Ooroo reklam bolj chadaagui bolohoor gediichihsem uu teneg amitan

0  |  0
би(49.0.212.37) 2020 оны 02 сарын 11

Гүйх нохойд баах нохой саад гэж дүлэгнэсээр байтал наад өвчин чинь хаалга тогшоод байна. Баттулгаа ҮАБЗ-өө хуралдуулаач. Гадуур зах дэлгүүрээр цагаан сардаа бэлдсэн хүмүүс гэж зөндөө. эцэст нь цагаан сарын битүүний үдөр тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргаж балайтаваа.

0  |  0
Зочин(202.9.46.231) 2020 оны 02 сарын 11

ХУРАЛД ОРОЛЦНО ГЭЭД ОЛОН САРААР ГАДАГШ ОРГОНЗ УГТАЖ АЛГА БОЛООД ОНЦ НОЦТОЙ ОЛОН ГЭМТ ХЭРГЭЭ ШАЛГУУЛАХААС ИЛЭРХИЙ ЦААРГАЛЖ МАНАЙ УЛСЫН ХУУЛИАР ЭЛЭГ ДООГ ХИЙЖ БАЙГАА ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЭРЭН ХАЙХ БАРЬЖ ИРЭХ ХОРЬЖ ЦАГДАН ШАЛГАХ АСУУДЛЫГ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД НЬ ИНГЭЖ ДҮЛЭГНЭСЭН БАЙДАЛТАЙ БАЙГААД БАЙВАЛ АРД ОЛНЫ ХҮСЭЛТ ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙГ АНХААРЧ, ШУДАРГА ЁС УЛС ОРНЫ ЦААДЫН ХӨГЖИЛ, СААРАЛ ЖАГСААЛТААС ХУРДАН ТҮРГЭН ГАРАХЫН ТУЛД ЭНЭ ЗӨВЛӨЛӨӨС ЗӨВЛӨМЖ ГАРГАЖ ӨГӨӨСЭЙ ДЭЭ.

0  |  0
Зочин(202.9.46.231) 2020 оны 02 сарын 11

ХУРАЛД ОРОЛЦНО ГЭЭД ОЛОН САРААР ГАДАГШ ОРГОНЗ УГТАЖ АЛГА БОЛООД ОНЦ НОЦТОЙ ОЛОН ГЭМТ ХЭРГЭЭ ШАЛГУУЛАХААС ИЛЭРХИЙ ЦААРГАЛЖ МАНАЙ УЛСЫН ХУУЛИАР ЭЛЭГ ДООГ ХИЙЖ БАЙГАА ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЭРЭН ХАЙХ БАРЬЖ ИРЭХ ХОРЬЖ ЦАГДАН ШАЛГАХ АСУУДЛЫГ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД НЬ ИНГЭЖ ДҮЛЭГНЭСЭН БАЙДАЛТАЙ БАЙГААД БАЙВАЛ АРД ОЛНЫ ХҮСЭЛТ ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙГ АНХААРЧ, ШУДАРГА ЁС УЛС ОРНЫ ЦААДЫН ХӨГЖИЛ, СААРАЛ ЖАГСААЛТААС ХУРДАН ТҮРГЭН ГАРАХЫН ТУЛД ЭНЭ ЗӨВЛӨЛӨӨС ЗӨВЛӨМЖ ГАРГАЖ ӨГӨӨСЭЙ ДЭЭ.

0  |  0
zochin(202.126.88.56) 2020 оны 02 сарын 11

zuv.

0  |  0
Монгол(103.212.119.191) 2020 оны 02 сарын 11

Хөгийн хоосруулах шийдвэрийг гаргаж бсан харин иргэдэд хэрэгтэй шийдвэрийг болохоор хуралдаж чадахгүй болж дээ өнөө ерөнхийлөгч аюулгуй байдлын зөвлөл,санаа сэтгэлийг нэг талд нь гаргахад нэмэр болно гэснээс гэр орондоо яаж ёслохоо асуугаагүй бх. \nХувийн хариуцлагаа дээшлүүлцгээе!”!!\n

2  |  0
Top