АНХААР: Маргаашаас цас орж, цасан шуурга шуурна

2020 оны 02 сарын 11

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Увсын зүүн, Завханы баруун хэсгээр, маргааш өдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны хоёрдугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө хүйтэрч 5-7 градус хүйтэн байна.

 

2020 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top