Коронавирус: Нэг өдрийн дотор 242 хүн нас барж, 14840 хүн халдвар авчээ

2020 оны 02 сарын 13

БНХАУ-ын Хубэй мужийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан газар шинэ коронавирусийн халдварыг  бүртгэн, нягтлах шинэ аргачлалыг хэрэгжүүлж эхэлснээр шинэ тохиолдлын тоо нэг хоногийн дотор  14840 хүнээр нэмэгдсэн гэж  People's Daily, China мэдээллээ.

Хоёрдугаар сарын 12-нд буюу 24 цагийн дотор 242 хүн нас баржээ. Тэгснээр нас барагсдын тоо 1310 болжээ.  Эдгэрсэн хүмүүсийн тоо 3441 болсон байна. 

Өчигдөр Хятадын Коммунист Намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо хуралдаж, коронавирус буюу COVID-19 вирусийн тархалтыг зогсоохтой холбоотой  асуудлыг хэлэлцсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Вирусийн тархалтыг хянах ажилд мэдэгдэхүйц үр дүн гарч байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tur(66.181.188.14) 2020 оны 02 сарын 14

ENE UVCHINUUR DELHIIN HUN AMIIN 3\\1 HALDVAR AVCH. TERNII 3\\1 UVCHILJ.TERNII 3\\1 ---------

0  |  0
m(103.212.117.151) 2020 оны 02 сарын 13

100gdg bsanchin 200 boljdee..yah bilee

3  |  0
Top