Хэнтий аймгийн БОАЖГ-аас орон нутагт нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд шалгалт хийжээ. Шалгалтын явцад Цэнхэрмандал сумын Тогоот багийн нутаг Жаргалант гэдэг газар хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэсэг иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн Хадагтай гэдэг газар үйл ажиллагаа явуулж байгаа “Эрэлчин”, “Мөнх зул бадмаараг” гэх уурхайг шалгасан байна. Мэргэжилтнүүд дээрх гар аргаар олборлогчдод санамж өгч, Цэнхэрийн гол орчмын хог хаягдлыг цэвэрлүүлжээ. Харин “Баян мод-Уул”, “Эрэлчин” зэрэг эрэл хайгуулын компаниуд усны тоолуургүй байсан тул тоолуур тавих шаардлага өгч, ус ашигласны төлбөр болгож гурван сая төгрөгийг улсын орлогод оруулжээ. Шалгалтын хэсэг одоогоор Биндэр суманд ажиллаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )