Бүх зүйлд, бүх хүмүүст таалагдах гэж хичээх хэрэггүй мэт. Гэхдээ тэглээ гээд бүхнийг буруутгаж харах ч хэрэггүй. Зарим зүйлд өөрийгөө тэр хүний байран дээр тавьж үзмээр байгаа юм даа. Уураар бас уран арга залиар шийдэж болох ч гол алдаа юун дээр байв аа гэдгийг жаахан бодох хэрэгтэй.
Даяарчлагдаж байгаа зуунтай хөл нийлүүлж алхдаг баатар болсноос дахин дахин бодож зөвийг тунгаадаг ухаантан болох нь зүйтэй. Баатар хүн нэг суманд, баян хүн нэг зуданд гэдэг ардын үг байдаг даа. Чи амарч байлаа гээд чамд хэцүү байлаа гээд хэн нэгний ажил амралтын цагаас хумслах нь тийм ч таатай асуудал биш. Хэдийгээр цаг хугацаа эргэж ирэхгүй оддог ч, хурдтай шийдмээр байгаа ч, түрүүлж байранд ормоор байгаа ч жаахан бодож байж шийдэхэд гэмгүй юм байна гэдгийг олон жилийн дунджаас харахад мэдэгдэж байна.
Миний хэлэх гэсэн гол санаа бол хүн өөрийнхөөрөө байх юм. Гагцхүү бид өөрийнхөөрөө байж гэмээнэ амьдрал өөрийнхөөрөө, хүн өөрийнхөөрөө оршино. Эс тэгвээс зөвхөн сургуультай амьтан шиг л харагдана.
Ш.Алимаа
Сэтгэгдэл ( 0 )