Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд 69 мянгыг давж, амиа алдагсдын тоо 1660 боллоо гэж CNN мэдээлж байна. Одоогоор БНХАУ-ын эх газрын гадна бүртгэгдсэн нас барсан хүний тоо дөрөв болжээ.
Европт коронавирусийн халдвараар амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Нас барсан хүн Франц улсад аялахаар очсон хятад жуулчин байжээ.
Өвчний эсрэг өдөр, шөнөгүй ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын 1700 эмч, ажиллагсад халдвар аваад байна. Зургаан эмч нас барсан гэх мэдээллийг БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагаас өгч буй юм.
Сэтгэгдэл ( 0 )