Г.Занданшатар: Амны хаалтны үнэ нэмүүлэхгүй байх зохицуулалт хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.02.17/ "Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудаар орж, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр тэрбээр "Маск, ариутгалын бодисын хүрэлцээтэй тодорхой хэмжээнд танилцлаа. Үнэ өссөн зүйл ажиллагдаж байна. Тиймээс бид үйлдвэрлэгчидтэй хатуу гэрээ байгуулж, амны хаалтны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаас нь зохицуулалт хийнэ. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг хүчээ нэгтгэхийг уриалж байна. Тэгж байж энэ өвчний хүнд үеийг гарз хохиролгүй давж гарна" хэмээн тодотголоо.

Түүнчлэн "Цагаан сараар зүг мөрөө гаргаж, сүүгээ өргөж шинэлэлгүй яах вэ. Гэхдээ айл хэсэж, золголт хийхгүй байх нь зөв. Бид үлгэр жишээ үзүүлж, шинэлнэ. Бид иргэддээ үлгэр жишээ үзүүлэх ёстой. Тиймээс цахимаар золгоно. Золголтын мөнгөө цахимаар шилжүүлнэ. Монголбанк, Банкуудын холбооны удирдлагуудтай уулзаж, чиглэл өгсөн. Цагаан сарын өдрүүдэд хийж буй цахим гүйлгээнээс шимтгэл авахгүй байхаар зохицуулж байна. Тиймээс цагаан сараар ухаалаг, цахим хэлбэрээр тэмдэглэцгээе гэж уриалаж байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top