Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах хандивын аяныг эхлүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Гадаад харилцааны яамны Зөвшилцөх танхимд өнөөдөр /2020.02.18/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны дэд сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдээд байгаатай холбогдуулан тус улсад туслах аяныг санаачилж байгаагаа мэдээллийнхээ эхэнд мэдэгдлээ.

Учир нь, Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэрийг гаргаж, Ажлын хэсгийн ахлагчаар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг томилжээ. Энэ хүрээнд тус яамнаас Гадаад харилцааны яам болон Сангийн яамтай хамтарч хандивын данс нээж байгаа аж. 

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Манай урд хөршид шинэ төрлийн коронавирусийн халдвар гарч эдийн засаг болон нийгмийн хүндрэл үүсээд байна. Үүнд хөрш орны хувьд Монголын ард түмнээс хүмүүнлэгийн аянд нэгдэж, энэ хүндрэлийг даван туулахад сэтгэлийн дэм өгөх зорилгоор данс нээж байгааг албан ёсоор зарлаж байна" хэмээн онцоллоо.

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Монгол Улс урд хөршдөө сэтгэлийн дэмээ хандивлаад явахад нь нэгдсэн данс нээх нь илүү зохион байгуулалттай, оновчтой ажил болно. Энэ ч утгаараа энэ ажлыг зохион байгуулж, Төрийн банканд данс нээж байна. Засгийн газраас тусламж үзүүлсэн" гэв. 

Тэгвэл Сангийн дэд сайд Х.Булгантуяа "БНХАУ бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш. Монгол Улсын хамгийн хүнд цаг үед ч гэсэн тусалж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн гэрээг байгуулж, боловсрол дэд бүтцийн ажлыг хийж байна. Тухайлбал, шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын замыг хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл юм" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
зочин(202.9.46.109) 2020 оны 02 сарын 18

мигийн дэд сайд хүүхэн хаана мөнгө тэнд далдайж явахымаа боссын заавраар

1  |  0
1(119.40.103.6) 2020 оны 02 сарын 18

Зөв хөө. Хөршүүдийнхээ итгэлийг ийм үед л хөсөрдүүлэхгүй байх нь чухалдаа УУЛ НЬ

0  |  0
Top