Шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн зэрэг үнээ нэмлээ. АИ92 автобензин 1390 төгрөгөөр зарагдаж байсан бол даруй 110 төгрөгөөр литр тутамдаа нэмэгдэж, 1500 төгрөг болов. Дизель түлш 1650 төгрөгөөр зарагдаж байсан бол 100 төгрөгөөр нэмэгдэж 1750 төгрөг болжээ. Харин А80 автобензиний үнэ өөрчлөгдөөгүй байна. Тус бензиний үнэ литр тутамдаа 1250 төгрөгөөр зарагдаж байлаа. Иргэдийн дунд шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмлээ гэх хардлага байсаар байна. Үнэхээр ч өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээг бууруулах тогтоол гаргасан. Харин үүний дараах буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ огцом өслөө. Тавдугаар сараас эхэлсэн дизель түлшний хомсдол одоо АИ92 автобензинд хүртэл нөлөөлж, зарим ШТС-уудад тус бензин тасраад байгаа юм. Түүнчлэн зарим ШТС-ууд зөвхөн карт болон талоноор АИ92 автобензинийг олгож эхэлсэн.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )