Biznetwork.mn: 2019 оны цалин хөлсний нарийвчилсан судалгааг гаргалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Biznetwork.mn: 2019 оны цалин хөлсний нарийвчилсан судалгааг 14 салбар 400 албан тушаалаар гаргалаа

Бизнетворк Консалтинг ХХК нь жил бүр цалин хөлсний нарийвчилсан судалгааг эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбар, албан тушаал бүрээр боловсруулан гаргадаг.

Танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Судалгаа нь байгууллагуудад зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл авах боломжийг олгох давуу талтай.

Судалгааг biznetwork.mn-ийн харилцагч 5000 байгууллагаас боломжит түүврийн аргаар цуглуулсан бөгөөд нийт байгууллагыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар бүлэглэн, 2019 оны сүүлийн улирлын байдлаар мэдээллийг цуглуулсан.

Судалгаанаас үзэхэд нийт ажиллагсдын дундаж цалин өмнөх оноос 15.2%-аар өссөн үзүүлэлттэй ба ажиллагсдыг цалингийн бүлгээр нь харвал 800,000₮ хүртэлх цалинтай ажиллагсад 19%, 800,000-1,200,000₮-ийн цалинтай ажиллагсад 33%, 1,200,000-1,800,000₮-ийн цалин ажиллагсад 27%, 1,800,000-2,500,000₮-ийн цалинтай ажиллагсад 12%, 2,500,000-4,000,000₮-ийн цалинтай ажиллагсад 6%, 4,000,000₮-өөс дээш цалинтай ажиллагсад 1.2%-ийг тус тус эзэлж байна.

Утас: 80010808
И-мэйл: batgerel@biznetwork.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top