БНСУ нийтийн болон агаарын тээврээ бүсчлэн хаахаар боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

БНСУ-д нөхцөл байдал хүндэрч, монголчууд бид сонор сэрэмжээ улам нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна!

БНСУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо зургаа болж, халдварласан хүн 600-д хүрлээ. 

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ-Ин өнөөдөр /2020.02.23/ эрсдлийн зэргийг хамгийн өндөр буюу ДӨРӨВДҮГЭЭР түвшин болгон зарлалаа. Тэрбээр "Хүн бүр хамгийн хариуцлагатай байх үүрэгтэй" гэж мэдэгдлээ.

Өмнөд Солонгос Эрсдлийн дөрөвдүгээр зэрэгт шилжсэнээр олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, цаашлаад нийтийн тээвэр болон агаарын тээврийг бүсчлэн хаах, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авдаг байна.

Эх сурвалж: YTN news channel

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.88.168.40) 2020 оны 02 сарын 24

Yneen,gadaad medee sonsoj yz.Solongos tygshyyr zarlasan xaldvar avsan xynii too ogtsom osoj baina gesen.Evropod Italid virus ilerch onoodriin baidlaar 3 xyn nas barj mon Solongos shig xaldvar avsan xynii too ogtsom osoj nileedgyi xotiig karantilj tend emiin sangaas oor neelttei gazar alga.

0  |  0
maluud (66.181.161.122) 2020 оны 02 сарын 24

manai maluud helee haagaach ee yamar ch uls turch yuch hiihgui daldaganaad bsn humuus yasan songuuli yariad bga malnuudaa

0  |  0
Kk(202.126.89.49) 2020 оны 02 сарын 24

Tanai site iin bichsen zvild itgedeg hvn bhaa bolison bhaa tanaih bichsen blhor bs l neeh ih itgel torohgui ymdaa kk

2  |  1
Зочин (103.57.95.141) 2020 оны 02 сарын 24

Солонгосууд онцгой байдал зарлаад хорио цээрээ тавиад байхад монгол улс солонгосоос хэдэн зуугаар нь авчраад байх юм нэг уялдаа холбоогүй юм болоод байна даа

3  |  0
Top