Улсын онцгой комисст НИСЛЭГ ХЯЗГААРЛАХ санал оруулжээ

2020 оны 02 сарын 24

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-д хурдацтай тархаж байгаа Covid-19 вирустай холбоотойгоор яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсөн билээ. 

Энэ дагуу яг одоо Улсын Онцгой комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан комисс хуралдаж байна.

Шуурхай хурлаар БНСУ-аас ирэх бүх нислэгийг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл хязгаарлах санал оруулсныг хэлэлцэж байгаа аж. 
 


Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
 

1. Шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

2. БНСУ дахь Монгол Улсын иргэдтэй холбоотой арга хэмжээ

3. БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал

4. Экспортын зарим арга хэмжээ

5. Цагаан сарын өдрүүдээр автозам хязгаарласан арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(66.181.183.195) 2020 оны 02 сарын 24

Манай монголчууд хүүхдүүдээ дагуулаад айл хэсээд явж бна. Ер нь тэгээд амь нас хамаагүй юм бна. Баярлаж байвал боллоо. Хэлэх үнэхээр алга.

0  |  0
zochin(59.153.112.164) 2020 оны 02 сарын 24

amia bodson novshnuud

0  |  0
Zochin (73.176.171.37) 2020 оны 02 сарын 24

Mongol ulsiin odoo baigaa zasgiin gazar ontsgoi anhaar gemeer bna.hort ur dagavar olon zuiliig araasaa daguulah bolno.

0  |  0
зочин(202.9.46.12) 2020 оны 02 сарын 24

АВТОМАШИНТАЙ АЙЛ ХЭСЭЭД БАЙНА ЯАХ ВЭ

1  |  0
Top