Европ тивд коронавирусийн голомт болоод буй Итали улсын Засгийн газар хөлбөмбөгийн Сери А лигийн тоглолтуудыг үзэгчгүй цэнгэлдэхэд зохион байгуулах шийдвэр гаргаад байна.
Дээрх шийдвэрийн хүрээнд Италийн хамгийн нэр хүндтэй дерби Ювентус-Интер Милан клубийн тоглолт үзэгчгүй цэнгэлдэхэд тоглохоор болжээ. Түүнчлэн Милан тэргүүтэй бусад 14 багийн долоон тоглолт үзэгчгүй цэнгэлдэхэд болох юм.
Цаашид Сери А лигийн тоглолтуудыг зохион байгуулах, эсвэл тархалт намжтал хойшлуулах эсэх асуудлаар хэлэлцээ үргэлжлэх аж.
Сери А лигийн Ерөнхийлөгч Пауло Даль Пинту тоглолтуудыг хойшлуулахгүйгээр үзэгчгүй зохион байгуулах талаар зохицуулах хүсэлтээ Италийн Засгийн газарт илэрхийлжээ.
Эх сурвалж: CBS Sports
Сэтгэгдэл ( 1 )
Хөлбөмбөгчид хүн биш үү?