БНХАУ одоогоор коронавирусийн эсрэг вакцин гаргаж чадаагүй ч уламжлалт аргаар хийж буй тэмцэл нь үр дүнгээ өгч, өвчний дэгдэлтийг намжаах, хот, аймаг нийлсэн найман газарт онцгой байдлын зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн гэж Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян мэдэгдлээ.
Мөн тэрбээр Онцгой байдлын зэрэглэлийг бууруулсан аймгууд нь Монгол Улстай хил залгаж байгаа ч тархалтыг бүрэн хяналтад оруулах хүртлээ сонор сэрэмжээ алдахгүй байж, Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахдаа онцлон хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Амьд үхдэлийн тахал