Хуучин 20,000 төгрөгөөр 2022 он хүртэл гүйлгээ хийж болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

2006 оны 20, 000 мянган төгрөгөөр гуравдугаар сарын 1 -нээс эхлэн төлбөр тооцоо хийхгүй гэсэн ташаа мэдээлэл гараад байна.

Монголбанк 2020 оны  гуравдугаар сарын 1-нээс 2022 оны гуравдугаар  сарын 1-ний өдрийг хүртэл  гүйлгээнээс уг дэвсгэртийг татах ч энэ хугацаанд иргэд гүйлгээнд хэрэглэдгээрээ хэрэглэх юм.

Бас банкуудаар солиулж болно. Харин түүнээс цааш гүйлгээнд хэрэглэгдэхгүй.

2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлддэг аж.

Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно гэж Монголбанкнаас мэдээлсэн.

Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
garag(202.9.40.150) 2020 оны 02 сарын 29

E. MUNKHJIN -iin bichsen enekhuu medeend baigaa daraakh 2 uguuloberiig yu gej oilgokh bee KHOORONDOO zurchilteМонголбанк 2020 оны гуравдугаар сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл гүйлгээнээс уг дэвсгэртийг татах ч энэ хугацаанд иргэд гүйлгээнд хэрэглэдгээрээ хэрэглэх юм. Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно гэж Монголбанкнаас мэдээлсэн.

0  |  0
Зочин(192.82.70.199) 2020 оны 02 сарын 29

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ЖУУЛЧИН ИРЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ЯАРИХ ХЭРЭГГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛ НЬ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНӨӨДӨРИЙН ӨНДӨР ҮНЭ!!!!!!!!

0  |  0
Zochin(192.82.77.153) 2020 оны 02 сарын 29

6654

0  |  0
Top