АН: Шаардлагатай бол Ээлжит бус чуулган хуралдуулах хэрэгтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020-02-28/ хуралдаж, цаг үеийн асуудлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдлаас хамааран, эрсдлээс сэргийлэх зорилгоор Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал гарган, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.

Дэлхийн 43 улс оронд тархаад байгаа “Covid 19” Короновирусын халдвараар олон мянган хүн өвчилж, нас баралт нэмэгдэж, дэлхийн дахинаа онцгой нөхцөл байдал үүсэж манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дахин нэг сар сунгасантай холбоотойгоор Монгол улсын эдийн засагт эрсдэл үүсэх нөхцөл байдал илэрч эхэлж байна. Эрсдэлээс сэргийлэх зорилгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, Монгол банк болон Сангийн яамнаас мэдээлэл сонсох нь зөв хэмээн үзэж байна гэв.

Мөн “Улсын хэмжээнд эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байдалтай байгаа, импортын барааны орлого, зарлагын тооцооллын талаар, хот, хөдөөд хүнсний нөөц хангамжийн хүртээмж болон хэрэглээний зах зээлийн нөхцөл байдал мөн үйлчилгээний байгууллагуудын орлого багасаж, бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом буурч байгаа тул банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, түрээсийн төлбөрийн асуудлыг авч хэлэлцэх шаардлага үүсэж байна. Иймд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор мэдээллийг сонсож, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй” хэмээжээ.
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөх тэнгэрийн заадал(66.181.161.26) 2020 оны 02 сарын 29

МАНы бөгс долоогчид АНыхны тарааж байгаа номноос яасан их айнав. Цөмөөрөө харваад үхчив яг үнэнийг бичсэн байгаа... Хүмүүс уншдагаа л уншина. Уншсан хүмүүсийнх нь нүдийг сонгуулиас өмнө МАНгарууд сохлооч.......

0  |  0
эрхээ(122.201.22.219) 2020 оны 02 сарын 29

Төрийн ажилтнууд өдөр шөнөгүй ажиллаж байхад юун хурал вэ. ажиллах гээд байгаа юм бол нийслэлээс орох гарах хөдөлгөөнд очиж хяналт тавилцаачээ. юундаа худлаа хурал гэж эх оронч царай гаргаад байна вэ. тэртээ тэргүй та нар байсан байгаагүй ажил явагдаж төр засаг ажиллаад л байна дуугүй вирустай номоо тарааж айлаа хэсэээд байж байгаач вирус тараах гээд л ядаад төр засгийн ажлыг муухай харагдуулах гээд л муусайн юмнууд нойр нь хүрдэггүй юу. та нарыг ард түмэн эсэргүүцэж байна

0  |  0
туваа(122.201.22.219) 2020 оны 02 сарын 29

АН-ынхан хуулиа зөрчөөд номоо тараал даа хажуугаар нь санаа зовсон царай гаргах хэрэггүй ээ. төрийг самиарсан шигээ одоо энэ аюултай үеэр ямар юмаа гоншгоноод байгаа тэнэгүүд вэ. айл хэсэж халдвар тарааж халдвартай ном тарааж байгаа чинь зөв үү үүнийгээ болиод дуугүй ирэх сонгуульд улсын эрхийг авч яаж самрахаа боддоо гэхдээ та нарыг сонгохгүй ээ горьд малнуудаа

0  |  0
зочин(139.5.219.211) 2020 оны 02 сарын 29

Энэ улсад ГАЙ бололгүй шиг л байж байхыг бод доо АНУСнууд минь.

0  |  0
иргэн(64.119.25.39) 2020 оны 02 сарын 28

ядахдаа дуугүй байгаач.энэ хариуцлагатай үед.загварын малнуудаа

0  |  0
иргэн(64.119.25.39) 2020 оны 02 сарын 28

ядахдаа дуугүй байгаач.энэ хариуцлагатай үед.загварын малнуудаа

0  |  0
Дүүрэн зул(66.181.161.18) 2020 оны 02 сарын 28

Зөвөө зөв сөрөг хүчин ингэж л ажиллах ёстой. Нөгөө тал чинь та нарын хийсэн бүх юманд болж байгаа юм алга л гэдэг байсан шүү дээ...... Бодитой байцгааяааааа

0  |  0
irgen(103.26.195.155) 2020 оны 02 сарын 28

та нар улс төр хийх гэж байгаа бол хуралдах шаардлагагүй ядаж чимээгүй гэртээ сууж байгаач засгийн газар сайн ажиллаж байна

1  |  0
pkxny(202.131.230.86) 2020 оны 02 сарын 28

энэ нэг хэдэн хулгайч хийх юм аа олж ядцийн ха ха \nбага тэнэгт

1  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 28

NAAD ASUUDLYN CHINI KHARYUG SANGIIN SAYD UNUUDUR UGCHIKHSUN SHUU DEE

0  |  0
Зочтн(202.9.46.7) 2020 оны 02 сарын 28

Би ардчилаар дэмжиж харуулах зөв ажилрай та бүхэндээ хайртай шүү алтантуяагийн талд орж болохгүй тэр хүн бол ардын намын тагнуул та бүгдийг бүгдийг доош хийсэн шүү тэр та нарт хань болохгүй өөрийнхөөрөө ажил

0  |  0
Top