Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзан, айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгааг уламжилсан билээ.
Төрийн өндөрлөгүүд гарын үсгээ зурсан хандивын гэрчилгээнд ингэж бичсэн байжээ.
ГЭРЧИЛГЭЭ
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг.
(Монгол ардын зүйр үг)
"Коронавирус" /COVID-19/-ийн халдварыг таслан зогсоож, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон, Монголын ард түмнээс 30.000 /гучин мянган/ толгой хонь хандивлаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Монгол Улс. 2020 оны 02-р сарын 27-ны өдөр
Сэтгэгдэл ( 1 )
их хурлын даргын гарын үсэг ч дээ . марзан