АНХААР | Халдвар гэр бүл, найз нөхдийн хүрээнд тархаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг /2020.03.01/ өглөө.  


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн баасан гарагт Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Бүсийн сайдуудын цахим хурал болсон. Цахим хуралд ДЭМБ-ын Шадар Ерөнхий захирал хэлэхдээ, “Коронавирусийг бүрэн тодорхойлоогүй байна. Гэхдээ чиглэлүүд нэлээн тодорхой болж байна. Коронавирусийн тархалт нь гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдварлах байдал нэмэгдэж байна” гэдгийг онцолсон. Энэ бол энгийн байдлаас давсан хүч чадал шаардаж байна гэдэг мэдээллийг өгсөн. Цахим хуралд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл оролцож, Монгол Улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байгаа. Мөн ХятДад, Малайз зэрэг орнууд мэдээлэл хийсэн.

ДЭМБ-аас коронавирусээс сэргийлэхийн тулд мэдээллийн урсгал үнэн зөв байх, сэтгэл зүйн бэлтгэлийг сайн хангах, ойрын хавьтлуудыг сайн илрүүлэх, гэрт нь тусгаарлах, өөрийгөө ажиглах, иргэдийг энэ чиглэлд сургах зөвлөмж өгч байгаа.  

Коронавирусийн өвчлөлийг эмчлэх шинэ вакциныг гаргаж авахад 12-18 сарын хугацаа шаардлагатай  байна гэж ДЭМБ-аас мэдээлж байна” гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Салах юм уу(103.26.195.120) 2020 оны 03 сарын 03

Салах юм уу ямар хаашаа юм

0  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 03 сарын 02

Гэртээ оорийгоо хэрхэн тусгаарлах талаар зовломж гарга даа Эруул мэндин яам Ялангуяа гадаадаас ирсэн иргэд анхаармаар Тэд салан задгай байвал юуны омно ар гэртээ халдвар тараана

2  |  0
Top