Япон: Олимпын наадмыг 2020 оны эцэс хүртэл хойшлуулж болно

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Японы парламентын ээлжит хуралдааны үеэр Олимпын сайд Сейко Хашимото “Олимпын наадам зохион байгуулах хугацааг 2020 оны эцэс хүртэл хойшлуулах боломжтой” гэж мэдэгджээ.

Японы парламентын гишүүн “ковид-19” буюу шинэ төрлийн коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Олимпын наадам хойшлуулж болох эсэхийг тодруулахад хариуцсан сайд нь нь ийм хариулт өгсөн байна.

“Олимпын наадмыг зохион байгуулагч улс Олон улсын Олимпын хороотой олимпын наадам зохион байгуулах гэрээ үйлддэг. Гэрээнд олимпын наадам зохион байгуулж буй улс орон нээлт, хаалтын хугацааг хойшлуулах боломжтой зүйл заалт бий” гэж Японы Олимпын сайд Сейко Хашимото хариулжээ.

Гэсэн хэдий ч Японы Засгийн газар олимпын наадмыг товлосон хугацаанд нь зохион байгуулах, халдварт өвчний дэгдэлтийг бууруулах чиглэл өгсөн гэдгийг Олимпын яамнаас мэдээллээ.

Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах өнгөрсөн долоо хоногт олимпын наадмыг товлосон хугацаанд нь зохион байгуулна гэж мэдэгдсэн юм.

Зуны 33 дахь удаагийн олимпын наадмын нээлт долоодугаар сарын 24, хаалтын ёслол наймдугаар сарын 09-ний өдөр зохион байгуулахаар товлогдсон.

Энэ удаагийн Олимпын наадамд 11 мянган тамирчин оролцоно.

Харин паралимпийн наадам наймдугаар сарын 25-нд болох тов гараад байгаа билээ.

Коронавирусийн тархалтаас шалтгаалан Зуны олимпын наадмын регби болон хөлбөмбөг бусад спортын төрлийн хэд, хэдэн тэмцээн цуцлагдаад байгаа юм.

Эх сурвалж: ESPN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.67.206) 2020 оны 03 сарын 03

corona vitusiig darchaad olympic hii

0  |  0
Top