ЭЗБХ: Зээлийн хүү, түрээсийн төлбөрийн асуудлыг хэлэлцэнэ

2020 оны 03 сарын 04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх хурлыг ирэх баасан гарагт хийхээр төлөвлөж  байгаа аж. Коронавирустэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвар буурч байгаа энэ үед зээлийн хүү, түрээсийн төлбөртэй холбоотой асуудлыг  хэлэлцэх юм байна.  

Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд хөл хорио тогтоож буйн улмаас эдийн засагт агшилт явагдаж байгаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Мөн тэрбээр  “Улсын төсвийг тодотгохгүй. Төсөвт тусгасан үйл ажиллагаануудаа хэмнэлтийн горим, ач холбогдлын эрэмбээр хэрэгжүүлнэ. Төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй. Тендерээр  баригдах ёстой сургууль,  цэцэрлэгээ барина. Монголчуудын эрүүл мэндийн асуудал нэг номерт хэвээрээ байгаа. Үүний хажуугаар эдийн засгаа дэмжих бодлогуудыг уялдуулаад авч хэрэгжүүлэхээр санал оруулж ирж байна. 2016 оноос хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулахаар санал санаачлагууд гаргаж ажилласан. Суурь үзүүлэлтүүд ч  сайжирсан. Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нэг жил орчмын хүнд байдлыг даван туулах хэмжээнд байгаа. Төсвийн санхүүжилтийг зээл авахгүйгээр хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top