КОВИД-19: Казахстан тамирчдаа халдвар илэрсэн орнуудад явуулахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Казахстаны Спорт, соёлын яамнаас тамирчид, дасгалжуулагч нартаа хандан захирамж гаргалаа.

Захирамжид “Спортын бүх төрлийн тамирчдыг коронавирусний халдвар илэрсэн улс орнуудад очихыг 2020 оны зургаадугаар сар хүртэл хориглож байна. Бусад улс оронд ч аялахаас аль болох татгалзах хэрэгтэй” гэж дурдсан байна.

Казахстаны ҮОХ-нд “Коронавирусээс хамгаалах хороо” байгуулж, тамирчдад заавар, зөвлөгөө өгч байгаа. 
 

Казахстанд улс орнуудыг коронавирусний аюулын хэмжээгээр нь гурав ангилж байна.

Нэгдүгээр хэсэг "а": Хятад, Иран;

"б": Хонконг, Макао, Тайвань (БНХАУ), БНХАУ, Япон, Итали;

Хоёрдугаар хэсэг: Сингапур, Таиланд, Азербайжан;

Гуравдугаар хэсэг: Герман, АНУ, АНЭУ, Их Британи, Франц, Бахрейн, Кувейт, Испани, Малайз.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(103.212.119.25) 2020 оны 03 сарын 05

Солонгосыг яагаад орхисон юм бол

0  |  0
Top