Монгол Улсын валютын нөөц импортын ЕСӨН САРЫН хэрэгцээг хангах хэмжээнд байна

2020 оны 03 сарын 04

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2019 оны арваннэгдүгээр сард 4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрснийг Төв банкнаас мэдэгдэж байсан. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 4.3 тэрбум ам.долларын нөөц Монгол Улсад байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрэх үед Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн манай улсын гадаад валютын нөөц  оны эцэст 4.2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоололтой байгааг хэлж байсан. Энэ нь 8-9 сарын импортын хэрэгцээг  хангах  хэмжээ.

Тэгвэл одоогийн байдлаар гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.доллартай тэнцэж буй  нь импортын 9 сарын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн гэсэн үг.

Ер нь  импортын 1 жилийн хэрэгцээг хангах хэмжээнд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Төв банк анхаарч ажиллаж байгаа аж.

Коронавирусний улмаас эдийн засагт  үүсэх нөлөөллийн асуудлууд яригдаж буй энэ үед валютын нөөцийн өнөөдрийн хэмжээ нөхцөл байдлыг “зөөллөж” буйг тодотгоё.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.22.115) 2020 оны 03 сарын 04

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ

0  |  0
Зочин(122.201.22.115) 2020 оны 03 сарын 04

Top