Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгөөд удаагүй байгаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах ажлыг шүүмжилж буй. Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.
-АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-д өгч буй шүүмжлэлд Та ямар тайлбар хийх вэ?
-Коронавирус төвөгтэй байхад улс төрийн вирусүүд ажил хийлгэхгүй төвөгтэй байна шүү. Сонгууль дөхөж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг боллоо. Мэддэг зүйлээ мэдэхгүй гэж ярьдаг, зориуд мушгин гуйвуулдаг болж байна. Би ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд ҮАБЗ-ийн 2018 оны 3321 дугаар бүхий зөвлөмжийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу ил болгох саналыг хүргүүлж байгаа. Уг зөвлөмжийн дагуу Тавантолгойн нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны долоодугаар сарын 9-ний өдрийн тогтоол гарч, Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг явуулахаар болсон. ҮАБЗ-ийн ажлын албатай хамгийн ойр ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. ҮАБЗ-ийн хуралд суудаг хүн. ҮАБЗ-ийн зөвлөмж буруу байсан юм бол хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ. Зүүнбаянгийн төмөр замд Ерөнхийлөгчийн институт улс төрийн манлайлал үзүүлсэн. Гэхдээ үүнтэй холбоотой гарсан УИХ-ын тогтоолыг Засгийн газар биелүүлээгүй байгаа. Туйлын болгоомжтой хандах ёстой гэж үзэж байгаа. АН-ын увайгүй улс төр олон давтагдаж мэдэхээр байсан болохоор болгоомжтой хандах учиртай. Өнөөдөр яг л нотлогдож байна. Одоогоор Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олон улсын зах зээлд IPO гаргах судалгааны ажлууд хийж байна. Гэхдээ улс төрийн байдлаар цааш явахгүй нь тодорхой болж байгаа тул шаардлагатай бол Засгийн газар буюу Ерөнхий сайд татгалзан гарах тухай асуудал хөндөгдөнө. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг миний хувьд анхааруулах нь зүйтэй.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан хүн яагаад ийм байр суурь илэрхийлж байгаа хэрэг вэ?
-Монголчууд бид экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохгүй нь. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа асуудлыг өөрөөр ярьдаг, АН-ын даргын ахлах зөвлөх болохоороо төрийн нууцтай холбоотой асуудлыг гаргаж тавиад улс төр хийдэг байж болохгүй. УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг мэдээгүй нь худлаа. УИХ-ын дарга тийм том хэмжээний асуудлыг мэдэхгүй байх боломжгүй. Одоо болохоор Ч.Сайханбилэг хийсэн гээд яриад байгаа. Яг үнэндээ өнөөдөр улс оронд амаргүй нөхцөл байдал үүсээд байна. Коронавирусээс эхлээд яривал олон зүйл байна. Бидэнд улс төр хийгээд байх цаг алга. Үнэхээр шударга ёс, стратегийн оруудыг хууль бусаар олгохтой холбоотой асуудалд эцэслэн цэг тавья гэж АН бодож байгаа бол зугтаагаад гараад явчихсан Ц.Элбэгдоржоо олж ир, АН-аас томилогдож байсан Ч.Сайханбилэгээ олж ир.
-Тавантолгойг хууль бусаар хувьчлах үйлдэл гэж шүүмжилж байгаа шүү дээ.
-Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл хийхгүй. Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэхгүй. Бид хэзээ ч Тавантолгойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй. Бид хэзээ ч УИХ-аар оруулахгүйгээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөх ажлыг хийхгүй. Бид хэзээ ч Монгол Улсын “Саарал жагсаалт”-д орох асуудлыг дахиж гаргахгүй. Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлт, төрийн сахилга бат сайжирч байгаа. АН-ын удирдсан дөрвөн жилийн алдаа завхралыг цэгцлэх гэж үйлээ үзэж байна. Хэрэв мэтгэлцэх гэж байгаа бол мөрийн хөтөлбөрөөр, хэрэв мэтгэлцэх гэж байгаа шийдлээр, хэрэв мэтгэлцэх гэж бол үүссэн нөхцөл байдлаас яаж гарах талаар улс төр хийгээч. Тэгэхээр сөрөг хүчний нөхөд дээрээ суудлаа олмоор байна.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм хэзээ дуусах вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэм маргааш дуусна. Учир битүүлэг олон асуудал гарч ирсэн. Онцгой дэглэм дууссаны дараа дэлгэрэнгүй танилцуулна. Зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог, компаниудыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбэлдэг байсан нь тогтоогдсон. Ингэж Монголын талын зардлыг өсгөж, өсгөсөн дүнгээ өөрсдийн оффшор компаниудаар дамжуулж авсан нь тогтоогдсон. Мөнгө нь Монголд орж ирээд үл хөдлөх хөрөнгө болсон. Ц.Элбэгдоржийн ойр дотнын хүмүүс нийлж “Нэгдмэл найзуудын холбоо” гэдэг компани байгуулсан байна. Энд манай хууль хяналтын байгууллагын удирдлага, улстөрчид орж оффшор бүсээс мөнгө угаасан байсан. Энэ бүхэн нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 16 )
Chaagaarai muu novchiin pzdakaa chamd ug ni itgej baisan
goy yrisan hvn hoguuid yasanch zarj bolohgui lalaruuudaaa
АХМАДЫН ЗЭЭЛ тэглэж гээлгүй ахмадуудын гомдоосон чинь хууль зөрчөөгүй явдал уу ? Ардчиллын ТЭГШ байдал алдагдаагүй гэж үү ! Муу пастор чи ажлаа хийж чадаагүй .
БАТЗАНДАНД ӨГӨӨ . ТА НАРЫГ АХМАДЫН ТЭТГЭВЭР ТЭГЛЭХЭД ЧИНЬ Л МЭДСЭН ЮМ . ХЭДЭН АХМАД АА ЯЛГААД . ЭНЭ ЧИНЬ Л ТА НАРТ ИТГЭХ БИДНИЙ ИТГЭЛИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН . БАС ДЭЭР НЬ САЯ С 1-ЭЭР МҮҮНИЙ ТУХАЙ ЯРИХАД ЧИНЬ ТАНАЙ ЗАСГИЙН ТЭРГҮҮН МҮҮН ААВАА ХҮНДЭТГЭДЭГИЙГ МЭДЛЭЭ .
Элбэгдорж,Сайханбилэг нарыг Монголын ХУУЛЬ хүчний байгууллага олоод ирж чадахгүй гэж үү, бүх эрх мэдэл нь сайдуудын сайд ОЮУКА таны мэдэлд байна.Чадахгүй бол эрх мэдлийг нь БАТЗАНДАНД ѳгчих.Би танай намыг олон жил дэмжсэн ,урам хугарч бн шүү
MAH ба АН бол мэдлэггүйчүүдийн цуглуулга.\nМана дэлхийй дээр байгаа мэллэггүй намууд билээ.\nУстгах хэрэгтэй
ИЙМ ТЭНЭГ ТОЛГОЙ ХЭГ-ЫН ДАРГА ХИЙЖ БАЙХАД ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ ЯАХАВ. ЭНЭ ХИЙЖ БУЙ МЭДЭЭЛЭЛЭЭСЭЭ ЭХЛЭЭД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА.ИЙМ Ч ЗАСГИЙН ГЭЗАР БАЙХ ГЭЖ, ШИВШИГ.
Mangar. batsaan. Oyun Erdene. hudlaa. shaasan. Naanaa. ongo. Tsaanaa. Al. doloogch. surjignesen. Nohoi
Mangar. batsaan. Oyun. Erdene. hii. hooson. hudlaa. gar. Naanaa. ongo. Tsaanaa. Al. doloogch. Surjignuur. Nohoi
Зика Вирус гэж Энхболдыгоо Элбэгдорж өхөөрдсөн байна лээ шүү Нэг удаа албан тушаалд дэвшихийн тжулд хүн дүрстэй амьтан болж хувирдагаа Зика болиочдээ бид бүгд хэн нь хэн бэ гэдгийг ялгадаг болсон Чи Өвөрхангайгаасаа дэвших гэж УИХ-н дарга бахйхдаа арьснаасаа сугартлаа зүтгэсэн гэдгийг мэдсэн. Хүн их иуулдаг хүнд монголчууд дургүй Тэгэх тусмаа үндэслэлгүй бол бүр ч явахгүй.Өвөрхангайнхан чамайгч яах л болдоо. Чи бүлтэрч бүлтэрч мултарч нүцгэн үлдэх вийдээ
Оюун-Эрдэнэ гэж хүү ямар азаар гарч ирэвээ Монголчууд бид хамгийн хэрэгтэй хүнээ дэмжиж чаддаггүй шүү Одоо бид ийм ухаантай хүнээ илэрхий дэмждэг больёо Бид гэртээ л дэмжээд суудаг арга барилтай шүү Дээр нь нөгөө 5 нөхөд ялгаагүй мундаг байсан Одоо яагаад ч юм Ерөнхийлөгч хөдөлж өгөхгүй бүх ажил түгжигдээд байнааа АН-н арчаагүй үйлдлийг Женко өмөөрөөд байвал өөрт нь их л муугаар тусна даа
Жинхэнэ хууль зөрчдөг, хулгай хийдэг ажлыг зохион байгуулж хийсэн засгийн газар чинь Хүрэлсүх, Оюун эрдэнэ нараар удирдуулсан энэ засаг шүү. Хөөрүү,, шударга дүр эсгэгч Оюунэрдэнэ ээ,
Яаж хийхэв зориглоод ажил хийсэн хүмүүсийг шоронд хийгээд бхад попороод зүгээр суухаас
З.Энхболд чи ичээчээ.Ерөнхийлөгчийн албыг улс төржүүлээд ард түмнийг намаар нь хуваагаад одоо ажлаасаа тэнцэхгүй гарчихаад Чамайг Их хурлын дарга хийж байх 2012-2016 онд монгол улсыг элгээр нь хэвтүүлээ биз дээ.Энэ бузар булхай ажил хийж байхад юу хийж байсан юм бэ.1.Эрдэнтмйн 49 хувийг хууль бусаар авсан 2.Асем нэрээр үр ашиггүй хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан.Тагнуулын төв газрыг улс орны аюулгүй байдлыг хангах биш хувийн мөрдөгч болгосон үүнийгээ ашиглан шудрага ирэгдийг мөрдөн мөшгөх зэвсэг болгосон гээд ярьвал барагдахгүй зөвхөн зах цух нь энэ. Чамд ичих нүүр гэж байна уу. Ч
эрдэнэтийн энэ асуудал чинь пизда очирбат багабандиас эхлэлтэй гэдгийг бүх хүн мэднэ
Зика вирус хорон санаат хор найруулагч