Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс өнгөрсөн сарын 10-ны өдрөөс нүүрс, газрын тос, бусад ашигт малтмалын экспортыг түр зогсоох шийдвэр гаргасан нь гадаад худалдааны үзүүлэлтэд мэдээж нөлөөлж буй. Засгийн газраас энэ сарын 15-наас эхлэн түүхий эдийн экспортыг хэвийн явуулах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдрөөс Замын-Үүд боомтоор шаардлага хангасан тээврийн хэрэгсэл, жолооч нар нүүрсний тээвэр хийж эхэлсэн таатай мэдээ бий. Өнгөрсөн хугацаанд экспортод гарсан хоцрогдлыг нөхнө гэсэн хүлээлт эдийн засагт байгаа юм.
Эхэнд хэлсэнчлэн гадаад худалдаан дахь нөлөөллийг харахын тулд статистик харах ёстой. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын гадаад худалдааны 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлийг экспортын 48 965, импортын 31 791 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 608, импортын 23 мэдүүлэг байсан байна.
2020 оны эхний хоёр сарыг коронавирус идэвхжсэн хоёр сар гэж тодотгож болох юм. Тэгвэл энэ хоёр сарын хугацаанд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1 тэрбум 520.7 сая ам.доллар болж 2019 оны мөн үеэс 410.4 сая ам.доллар буюу 21.3 хувиар буурчээ.
ЭКСПОРТ 29.5 ХУВИАР БУУРАВ
Экспортын дүн импортын дүнгээс 20.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Экспортод 770.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар буурсан үзүүлэлт болов. Экспортод нийлүүлсэн барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнг харвал:
2020 оны эхний хоёр сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 95.8 хувийг БНХАУ-д; жоншны 70.2 хувийг БНХАУ-д, 29.4 хувийг ОХУ-д, үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 83.4 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 60 хувийг Их Британид, 40 хувийг Швейцарт тус тус экспортолжээ. Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 91.6 хувийг эзэлж байна.
Монгол Улс дэлхийн 53 оронд бараа экспортолсноос:
ИМПОРТ 10.4 ХУВИАР БУУРАВ
Монгол Улс импортоор нийт 750 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны мөн үеэс 87.5 сая ам.доллароор буюу 10.4 хувиар буурсан байна. Нийлүүлэгдсэн барааны 90 хувийг валютын төлбөртэй худалдаа, 2.7 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 6.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.2 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.
Нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 3.5 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд Австри-д 35.1 хувь, ХБНГУ-д 21.5 хувь, Швейцари-д 17.1 хувь, БНХАУ-д 10 хувь тус тус ногдож байна.
Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал:
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 19.9 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл:
Импортоор орж ирсэн нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 16.6 хувийг Австриас, 12.6 хувийг Японоос, 64.9 хувийг БНХАУ-аас тус тус олгожээ.
Нийт 49.7 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл:
Манай улс дэлхийн 113 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос:
Сэтгэгдэл ( 1 )
Setgvvlchid medeellee vnen zuv ugch baigaach virus tarhsan ornii too 76 geed bsan unuudur 86 gerd rrvvl mendiin yam medeellee