Шуудан, холбооны салбарын орлого 19.5 хувиар ӨСЖЭЭ

2020 оны 03 сарын 06

Улсын хэмжээнд шуудан, холбооны салбарын нийт орлого 2019 оны эцэст 1.2 их наяд төгрөг, хүн амаас орсон орлого 837  тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оноос шуудан, холбооны нийт орлого 195  тэрбум төгрөг буюу 19.5 хувь,  хүн амаас орсон орлого 180.8 тэрбум төгрөг буюу 27.6 хувь өссөн байна.

Шуудан, холбооны 2019 оны орлогын өсөлтөд:

Интернэтийн үйлчилгээнээс олсон орлого 27.7 хувь

Үүрэн утасны холбооноос олсон орлого 14.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top