БНХАУ-ын металлын салбарын 70-аас дээш хувь нь хэвийн ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

БНХАУ-ын металлын үндэсний холбооны мэдээллээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байдлаар гишүүн 1000 компанийн 76.5 хувь нь ажилдаа орсон гэж мэдээллээ.

Тус улсад дэгдсэн “ковид-19” буюу шинэ төрлийн уушгины халдварын улмаас БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар уналтад орж, ихэнх үйлдвэрүүд хаалгаа бариад байсан юм.

Одоогоор салбарын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа учраас металлын зах зээл эргэн сэргэх хандлагатай байгаа гэж салбарын мэргэжлийн холбоо дүгнэж байна.

Гэвч БНХАУ-ын Аж үйлдвэрийн яам зах зээлээ сэргээхийн тулд өөр хоорондоо эрс өрсөлдөх хэрэггүй гэдгийг анхааруулсан юм.

Ган болон төмрийн хүдрийн салбарт эрэлт нэмэгдэж байгаа учраас өөр хоорондоо өрсөлдөх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний төсөв зарцуулахгүй гэж БНХАУ-ын Металлын үндэсний холбоо үзэж байна.

Эх сурвалж: Mining

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top