Америкийн мэргэжлийн боксын “Top Rank” промоутер компани коронавирусний халдварын улмаас Хятадад болох байсан том тэмцээнээ цуцалж, ихээхэн хохирол хүлээсэн.
Дахин ийм хохирол амсахгүйн тулд тамирчдаа халдвараас урьдчилан сэргийлж, АНУ-д авчрахаар шийджээ.
Ирэх дөрөвдүгээр сарын 25-нд WBO холбооны аварга Жон Риль Касимеротой аваргын бүс нэгтгэх тулаан хийх WBA, IBF холбооны аварга Японы Наоя Иноүэг гэр бүлийнхнийх нь хамт энэ долоо хоногт Америкт авчрах гэнэ.
“Top Rank”-ийн тэргүүн Боб Арум “Коронавирус бидний санааг ихэд зовоож байна. Наояд АНУ-ын виза хурдан гаргуулж, Лас-Вегаст авчрах болно. Мөн тавдугаар сард Глазгод тулалдах Тайландын Апинун Хонгсонгийг ч Шотландад нэн даруй авчрахаар болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )