ШУУРХАЙ: Хот хоорондын болон орох, гарах хөдөлгөөнийг ХААЛАА

2020 оны 03 сарын 10

Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнийг манай сайт шуурхай мэдээлсэн.

Тэгвэл ийм нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот, аймаг сумаас гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашин, орон нутгийн нислэгийн хөдөлгөөнийг яг одооноос эхлэн гуравдугаар сарын 10-ны 07.00 цагаас 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хориглолоо.

 Яг одоо замд явж байгаа тээврийн хэрэгсэл, иргэнийг  бол Улаанбаатар хот руу оруулах юм байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top