Нөөцийн мах 6220-7700 төгрөгөөр ХУДАЛДААЛАГДАЖ байна

2020 оны 03 сарын 10

Коронавирустэй холбоотойгоор иргэд хүнсний бараагаа их хэмжээгээр нөөцөлж эхэллээ, махны үнэ огцом өслөө  гэсэн мэдээлэл гарч буй. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хүнсний барааны нийлүүлэлт хэвийн байгаа, нөөцийн махыг өчигдрөөс борлуулж эхэлсэн. Хүнсний хомсдол үүсэхгүй гэж мэдэгдлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нөөцийн махны талаар өчигдөр хэлэхдээ “2019 онд нийслэлийн хэмжээнд 4000 тонн нөөцийн мах бэлдсэн. Энэ жил Хүнс хөдөө, аж ахуйн яам, нийслэлийн удирдлагууд хамтран ажиллаж, Засгийн газраас 20 000 тонн нөөцийн мах бэлдэх даалгавартай байгаа. Өнөөдрийн байдлаар 12 000 тонн нөөцийн махыг бэлдсэн. Улаанбаатар хотын 140 хорооны  279 дэлгүүрээр худалдан борлуулах ажил бэлэн болсон”  гэж байсан.

Мах бэлтгэн нийлүүлж буй 15 аж ахуйн нэгжүүд нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд савласан бөгөөд үхрийн ястай мах 1 кг нь 7700 төгрөг  хонины ястай мах 1 кг нь 6700 төгрөг, ямааны ястай мах 1 кг нь 6220 төгрөг байна. Цаашид хөл хорионы асуудал хүндэрвэл махыг экспортод гаргахаас илүүтэй дотоодын зах зээлдээ нийлүүлэх даалгаврыг Засгийн газраас тус аж ахуйн нэгжүүдэд өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мах (64.119.17.14) 2020 оны 03 сарын 10

Хаана бна тэр мах чинь олдохгүй бна

0  |  0
Top