Шинэ коронавирусний COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаас Монгол Улс БНСУ, Япон Улсын хоорондын бүх нислэгийг цуцалсан хугацааг гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэсэн. Ингэснээр Австралиас Монгол руу дамжин явах Бээжин, Хонконгийн нислэг гуравдугаар сарын 30-ныг дуустал, Сөүл, Бусан, Токиогийн нислэг 28-ныг дуустал хязгаарлагдлаа. Цаашид хэрхэн өрнөхийг таашгүй.
Үүнтэй холбогдуулан ЭСЯ-наас нислэг цуцалсан өдрүүдэд визийн хугацаа нь дуусч буй монгол иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн, нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийн хамт холбогдох байгууллагад тавьсан.
Үүний хариуд Австралийн Хил хамгаалах албанаас хариу мэдээлэл ирүүлснийг Та бүхэнд хүргүүлж байна. Ингэхдээ COVID-19 тархалтаас хамаарч визийн хугацаа нь дуусч буй асуудал олон орны иргэдэд тулгарч буй тул Австралийн тал визийн хугацааг аль болох хурдан сунган шийдвэрлэж байгааг мэдэгдсэн болно.
https://immi.homeaffairs.gov.au/…/visa-about-to…/stay-longer, https://immi.homeaffairs.gov.au/…/v…/tourist-stream-onshore…
Иргэн Та визийн хугацаагаа сунгуулахдаа өөрсдийн immiaccount-аар онлайнаар мэдүүлж болно эсвэл Сидней, Мелбурн хотод байгаа иргэд доорх хаягаар очиж, биечлэн мэдүүлж болно.
Sydney
Upper Ground Entrance
26 Lee Street
Sydney NSW 2000
9 Wentworth Street
Parramatta NSW 2150
Melbourne
2 Lonsdale Street
Melbourne Vic. 3000
Асууж тодруулах зүйл гарвал ЭСЯ-ны утсаар холбогдоно уу.
Эх сурвалж: Mongolian Embassy in Australia
Сэтгэгдэл ( 0 )