Коронавирустэй холбоотойгоор эдийн засаг агших нөхцөл байдалтай байгаа энэ үед зээлийн хүүнд зохицуулалт хийх үү гэдэг асуудал анхаарал татаж өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох шийдвэр гаргасныг мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Мөнгөний бодлогыг ийнхүү зөөллөх шийдвэр гарснаар эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг өсгөх боломжийг бий болгож байна гэж тэрбээр хэллээ. Засгийн газрын бодлоготой нийцсэн шийдвэр гэлээ.
Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс гадна Арилжааны банкны холбооны тэргүүн Б.Мэдрээ оролцлоо.
Коронавирустэй холбоотойгоор эдийн засагт үүссэн нөхцөл байдал иргэд, аж ахуйн нэгжийн төлбөрийн чадварт дарамт үүсгэж буй гэдгийг талууд ойлгож байгааг Сангийн сайд хэлсэн.
Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлоготой уялдуулаад зээлийн хүүн дээр тодорхой хэмжээний өөрчлөлт хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ Арилжааны банкуудын холбооны тэргүүн хэлсэн. Удахгүй шийдвэр болж гарах байх гэж найдаж байгаагаа Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.
Үүнээс гадна СЗХ шийдвэр гаргадаг. Зээлийг банкаас гадна ББСБ олгодог. Тэгэхээр ББСБ-ууд янз бүрийн төлбөр хураамж, шимтгэлээ авахгүй байх тэглэх, хугацаа сунгасан зээлүүд дээр авдаг хүүгээ тэглэх, тооцохгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар холбогдох томоохон ББСБ-уудтай ярьж байна гэв.
Сануулахад, Бодлогын 1 нэгж хувиар буурах нь банкуудын үйл ажиллагаанаас шалтгаалж зээлийн хүүг нэг хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж эдийн засагчид тайлбарладаг.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 3 )
Монголын банкны эзэд гэж шуналын бирдүүд байна. Үхэж байвал таарна. Гадны банкууд хамаагүй хүнлэг учраас хүү нь бага. Монголд тэднийг оруулж ирэх хэрэгтэй.
irged bairnii zeel hyygee tolj chadahgui bainaa…garch orj bolohgui ajil torol hudaldaa naimaa zogsood baina , yah ve
hetsuu bnshu