Сөрөг гарсан хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар шинжилгээ хийнэ

2020 оны 03 сарын 12

Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна.  Өнөөдөр 15:41 цагийн байдлаар \2020.03.12\ нэгдүгээр зэргийн хавьтлын 146 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдлоо. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна

Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лаборатоид шилжүүлээд байна. Хариу нь маргааш гарна. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Top