Ардын намын шинэ байр чинь янхны газар юм уу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14


Хоёр том нам хоёр том байшин барин уралдаж байгаа. Үзэл суртлын фронт нь ийнхүү байшин болж хувирсан байна. Хаяа хөдөөгүүр явж хүмүүсийн тархи угаах ажлаа хийхдээ бие биенээ муулдаг байсан бол одоо эв найртайгаар хувааж идэж байгаагаа арай өөр өнгө аясаар илэрхийлдэг болсон. Бид хамтдаа ажиллахаараа Оюу толгой, Таван толгойг ашиглаж эхлэх юм байна гэнэ. Гэвч энэ нь алдаа мадаг ихтэй гэрээнүүдээр дүүрч байгаа. Ер нь хоёр нам гэхээр хүмүүс мэдэж байгаа байлгүй . Ардын нам, Ардчилсан нам хоёр шүү дээ. Ардын нам шатсан байшингийнхаа туурь дээр шинэ барилга барьж байгаа бол хажуу хавирганд нь наалдах шахам Ардчилсан намын өдөр барилга сүндэрлэх болсон.  Эднийх харин барилгаа цэвэр хандиваар санхүүжүүлсэн гэдэг. Тэгвэл Ардын намынхан  барилгынхаа нийт хөрөнгө оруулалтын 12 тэрбумыг улсын төсвөөс авч барьж байгаа. Үүнийхээ бараг  тэн хагасыг банкнаас зээлсэн гэдэг. Энэ тухай тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх их л бахдалтайгаар ярьж байсан. Харамсалтай нь аль банкнаас ямар үл хөдлөх хөрөнгөө барьцаалан ийнхүү мөнгө босгосон нь нууц хэвээрээ байгаа. Тэдэнд ер нь нээлттэй юм гэж бараг байхгүй л дээ. Ямартаа л саяхан болтол энэ барилга дээр ажиллаж байсан 300 гаруй Хятад ажилчдын хэрэглэсэн бэлгэвчийг хүртэл нууцалж байхав. Бэлгийн харилцааны нэлээд чухал эд тул тийнхүү нуусан юм байлгүй. Цаад хятадууд нь шөнө болгон монгол охидтой бэлгийн зугаа цэнгэлд умбаж хэвтдэг бололтой. Уг нь эндэхийн “манаач-менежер”-ээр У.Хүрэлсүх даргын цэргийн сургуулийн багш байсан генерал Үржин ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ энэ генерал арай ч Хятад ажилчдыг бэлгэвчээр хангаагүй биз. Юутай ч “Тусгаар тогтнол”-ын ордон хэмээх гоё нэртэй намын байр янхны газар болсон бололтой. Янханчлалаар “Тусгаар тогтнох” байр ч гэж нэрлэж болохоор болжээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top