УИХ-ын сонгууль хойшлох уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16


Ийм яриа улс төрийн орчинд үүсээд цөөнгүй хоног өнгөрлөө. Ялангуяа коронавирусээр өвчилсөн Франц улсын нэг иргэн манайд ирсэнээс хойш улам эрчээ аваад байгаа. Тухайн өвчтөнтэй уулзсан, таарсан хүмүүсийн шинжилгээний хариу халдваргүй гарч байгаа ч, урд хөршид өвчлөлийн байдал дарагдах шинжиндээ орсон ч дэлхий даяар арай өөр дүр зураг харагдаж байна. Сар гаруйн өмнө бол коронавирус зөвхөн Хятадын зовлон шиг байлаа. Бараг л урд хилээ хаагаад болчих мэт санагдаж байв. Тэгвэл өнөөдөр өвчин хаанаас ч ирж болох нөхцөл үүсээд байгаа юм. “Ковид-19” халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 151 оронд тархаж, 156 мянган хүнд халдварлажээ. Манайд гэхэд л Францаас орж ирж байна. Дөнгөж өнгөрсөн баасан гарагт Германаас ирсэн зорчигчдоос анхны хоёр тохиолдол нь бүртгэгдэж байсан Казахстан улсад халдвар тээгчийн тоо зургаа болчихсон мэдээ бий.

Өчигдөр Баян-Өлгий аймагт нэг хүн халуурсантай холбоотойгоор тус аймгийн Засаг дарга аймгаас гарах хөдөлгөөнийг хаасан байна. Холбоод сэжиглээд байвал орчлонгийн явдал дуусах биш. Хойд хөршид цөөн тохиолдол байснаа сүүлийн өдрүүдэд нэмэгдээд халдвартай хүний тоо 59 болжээ. АНУ онц байдал зарлаж, Европын орнууд бужигнаад эхлэв. Зүүн өмнөд Азийн орнуудад идэвхжих шинжтэй болов. Манай 48 мянга гаруй иргэн оршин суудаг БНСУ-д байдал намжих төлөв анзаарагдахгүй байгаа юм.

Харин манай УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Энэ үлдсэн гурван сарын хугацаанд хөл хориог зөөллөж, олон нийтийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх үү. Хоёр сарын дараа сонгуулийн кампанит ажлууд явагдаж эхэлнэ. Гурван мандаттай нэг тойрогт арван хүн дэвшлээ гэхэд тийм тоогоор айл бүрийн хаалганд ядаж нэг удаа ухуулагч очно гэсэн үг. Сонгууль бол цагаан сараас илүү хөл хөдөлгөөнтэй, олон нийтийг хамарсан уулзалт цуглаантай ажил. Сонгуулийн ажил хоёр сарын дараа эхлэх хол байгаа мэт санагдаж болох юм. Тэгвэл сар гаруйн дараа нэр дэвшигчид тодрох ёстой. Энэ сарын 25 дотор намууд мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Түүнийхээ хурлыг АН-аас эхлээд онлайнаар хийж эхэлж байгаа. Гэхдээ нэр дэвшигчдийг тодруулах хурлыг бол онлайнаар хийхэд олон эсэргүүцэл гарна даа. Тийм ч болохоор сонгуулийг хойшлуулах тухай яриа гараад байгаа хэрэг.

Хуулийн хувьд бас боломжтой зүйл. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээр онц байдал зарлаж болох хоёр тохиолдлуудыг зохицуулсан байдаг. Тодруулбал, 25.2.1-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон”, 25.2.2-т “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон” гэж бий. Мөн 25.3-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж зохицуулжээ. Тэгэхээр 25.2.1-т заасан “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” гэдэг үндэслэлээр онц байдал зарласан тохиолдолд сонгууль хойшлох нь дамжиггүй. Монголчуудын маань заяа түшиж аюулт өвчин тойрч байна. Тэглээ гээд сонгууль хийтлээ тайвширч болох уу. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.108.23) 2020 оны 03 сарын 17

Yun songuuli manatai baihad.10 sard hiij bolno,esvel 2021 ond.

0  |  0
зочин(180.44.255.60) 2020 оны 03 сарын 16

МАН шалтаг шалтгаанаар сонгуулийг хойшлуулж оорт ашигтай байдлаар эргуулэх гэж бна!!!!

0  |  0
Su ah(202.179.24.202) 2020 оны 03 сарын 16

Oдоогийн УИХ г тараагаад оронд нь коронавирусийн эсрэг тэмцэж байгаа баг хамт олон хувь хүмүүсийг ажиллуулбал ямар вэ

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 16

hoishuulj hereggui eee bushuuhan ard ni garaad avmaar baina….bid bolgoomjtoi zegztei, zever yavaad songuulia ogchihno…harin ilyy zardal gargah hereggui shal demii surtalchilgaa…zovhon net-eer , tv, olon niitiin syljeegeer surtalchilaad l boloo zygeer l songuulid oroh hymyysee tod bolgo ard tymen ochood heniig songohoo medeed songochihno ……..

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 16

hoishuulj hereggui eee bushuuhan ard ni garaad avmaar baina….bid bolgoomjtoi zegztei, zever yavaad songuulia ogchihno…harin ilyy zardal gargah hereggui shal demii surtalchilgaa…zovhon net-eer , tv, olon niitiin syljeegeer surtalchilaad l boloo zygeer l songuulid oroh hymyysee tod bolgo ard tymen ochood heniig songohoo medeed songochihno ……..

0  |  0
zochin(202.170.68.38) 2020 оны 03 сарын 16

hoishluulmaargui l bna

0  |  0
сатаан(192.82.74.9) 2020 оны 03 сарын 16

Сүүлт од 4-р сард дэлхийд хамгийн ойртоход жинхэнэ гамшиг нүүрлэнэ,

0  |  0
Э(59.153.115.247) 2020 оны 03 сарын 16

Регистрээр цахимаар санал хураалтаа явуулчаарай

0  |  0
Zol(202.9.40.20) 2020 оны 03 сарын 16

Yun songuulitai manatai.uvchin delhii niiteere namdsanii daraa l taivshirah heregtei.nuuts ue ni ih udaan baidag bolohoor Baga angi ,tsetserlegee 1 musun ene havartaa oruulahgui l bsan ni deer baihaa. Ug ni bolj ugvul surguulia ch 1 musun haaval.1 tarval balarsan um bolno shu! Eruul mend ur huuhed l chuhal shdee busad ni yahav bolno.havar buur hynamgai baih heregteidee

0  |  0
Zochin(202.126.89.76) 2020 оны 03 сарын 16

Hoishluulah zuv uu.

0  |  0
Иргэн(202.21.124.132) 2020 оны 03 сарын 16

Яаж ч бодсон Сонгуулийг 9 сар хүртэл хойшлуулах нь зөв байхаа!!!\nНөхцөл байдлыг харж байж шийдвэрээ гаргасан нь зөв шүү, улстөрчидөө!!! Дэлхий даяр тархаад байгаа энэ аймшигт вирусын халдвар 6 сараас тогтворжих магадлалтай гэж эмч эрдэмтэд дүгнэж байгаа! Монголчууд бидний хувьд хавар болж дулаарч байгаа учраас улам сахилга баттай хариуцлагатай байх цаг ирж байна!!!

0  |  0
Зочин(202.9.47.8) 2020 оны 03 сарын 16

Вирус гарахгүй гэх баталгаагүй болсон. Удахгүй Дундад Ази тэрчигтээ донслоно. Тэгээд наашлана даа. Дулаарч байгаа нь аюулыг ойртуулж байна

1  |  0
Top