Татварын хугацааг хойшлуулсны дараа 11.4 сая кг элсэн чихэр, З500 тн улаан буудай ИМПОРТОЛЖЭЭ

2020 оны 03 сарын 16

Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өгч байна. Тэрбээр үнийн хөөрөгдөл, хомсдол үүсэхээс сэргийлэх, ААН, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр  үе шаттай арга хэмжээ  авч хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдлээ. 

-Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар тогтоолоор ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортолж буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэл сараар хойшлууллаа. ( 4-р сард хууль нь батлагдана)

Тогтоол батлагдсанаас өнөөдрийг хүртэл хугацаанд 18 аж ахуйн нэгжийн импортолсон

 

  • 11.4 сая кг элсэн чихэр,
  • 4.4 сая литр ургамлын тос,
  • 2.2 сая кг цагаан будаа (2.75 сая кг цагаан будаа замд тээвэрлэгдэнэ явж байгаа)
  • З500 тн улаан буудайн татвар төлөх хугацааг хойшлуулаад байна гэж мэдээлэлдээ дурджээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.98) 2020 оны 03 сарын 16

Сангийн сайд Хотгор шанагын хулгайч Ч. Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй өчнөөн тэрбумаар онц шаардлагаүй байшин зам барина гээд ширэн нүүрлээд байхад бизнес эрхэлгчид дампуурах нь тодорхой байхөө.

0  |  0
Гэрийн эзэгтэй(103.212.117.79) 2020 оны 03 сарын 16

За ашгүй дээ. Ядаж хоол хүнсний хомсдол үүсэхгүй байх нь хүмүүсийн сэтгэл санааг өөдрөг байхад нь маш чухал нөлөөтэй. Ариун цэврийн цаас, ахуйн хэрэглээний зүйлс, нойтон салфетки гэх мэт зүйлсээ хангалттай татаарай.

1  |  0
Sugar(24.19.4.149) 2020 оны 03 сарын 16

11.5 saya kg elsen chiher kkk ugui ugui

0  |  0
Zochin(133.106.84.78) 2020 оны 03 сарын 16

Sain medeend setgegdel er bichihgvi yumaa. Sain hereg boljee yamartai.

1  |  0
Top