Мөнгөний бодлогын хороо банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох шийдвэрийг энэ сарын 11-нд гаргасан.
Тэгвэл энэ арга хэмжээ эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ гэдэг асуултад Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт өгөхдөө “Энэхүү бодлогын арга хэмжээ нь банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих үндсэн зорилготой. Мөнгөний бодлогын хорооноос банкуудын төгрөгийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хувьд тогтоосон заавал байлгах нөөцийн хувийг одоо мөрдөгдөж буй 10.5 хувиас 8.5 хувь болгон бууруулах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр системийн хэмжээнд банкуудын 324 тэрбум төгрөг заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж байна. Бодлогын хүүтэй харьцуулахад тус арга хэмжээний нөлөөлөл нь эдийн засаг болон санхүүгийн системд илүү хурдан илэрдэг. Тэр утгаараа өнөөдрийн энэ төвөгтэй нөхцөлд шууд нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэн хосолмол арга хэмжээ авч байна гэж ойлгож болно” гэж тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 0 )