Заавал байлгах нөөцийг БУУРУУЛСНААР ямар үр дүн гарах вэ?

2020 оны 03 сарын 18

Мөнгөний бодлогын хороо банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ арга хэмжээний эдийн засаг болон санхүүгийн систем дэх нөлөөлөл нь Бодлогын хүүтэй харьцуулахад илүү хурдан илэрдэг аж.

Заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулснаар ямар үр дүн гардаг вэ? гэдгийг Төв банкнаас дараах танилцуулга мэдээллээр өгч байна.

Тодотгоход, Монголбанкнаас банкуудад тогтоодог заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээ нь мөнгөний нийлүүлэлтийг хянах, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зохицуулах Төв банкны мөнгөний бодлогын хэрэгсэл юм. Монголбанк банкуудын ЗБН-ийн хэмжээг 14 хоног тутам шинэчлэн тогтоож, хангалтанд хяналт тавьж ажилладаг. Тогтоосон төгрөг болон валютын ЗБН-ийн хангалтыг тус бүрд нь дунджаар тооцдог бөгөөд энэ нь хэрвээ банкны систем бүхэлдээ нөөцийн илүүдэлтэй, эсвэл дутагдалтай үед богино хугацааны хүүг хэлбэлзүүлэхгүйгээр банкууд ЗБН-өө хугацааны эхэнд, эсвэл төгсгөлд хангах боломжийг олгох ач холбогдолтой гэж үздэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top