Зээлийн үндсэн төлбөр, хүүний эргэн төлөлтийг ГУРВАН САРЫН хугацаанд хойшлуулахаар шийдвэрлэлээ

2020 оны 03 сарын 18

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  нар  өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийж байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, шийдвэр гаргасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллийн эхэнд  хэллээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэрийн талаар танилцууллаа. 

Коронавирустэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэж байна гэсэн агуулга бүхий санал, хүсэлтийг 1000 орчим иргэн, аж ахуйн нэгжээс  банкуудад өнгөрсөн хугацаанд ирүүлжээ. Тэдний зээлийн нийт хэмжээ нь 1.5 их наяд төгрөг орчим байгаа аж. 

Банкууд дээр мөрддөг активийн ангилалын журам, зохистой харьцааны журам гэж байдаг. Тэгвэл эдгээр зохицуулалтын хэрэгслүүд дээр нь хөнгөлөлт үзүүлэх арга замаар хэрэглээний зээлд  тодорхой хугацаанд зохицуулалт хийх боломж байна гэж Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл үзжээ. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй байдаг.  Цалин, ипотекийн зээл, лизинг зэрэг нь хэрэглээний зээл юм. 

Нэгдүгээр сарын сүүлээс хойш эдийн засагт хүндрэлүүд гарч, иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтөд бэрхшээл үүссэн нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ энэ талаар судалгаа хийгдэж байгаа гэж Б.Лхагвасүрэн хэлж байна. 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу  90 хоног буюу 3 сарын хугацаанд хэрэглээний  зээлийн үндсэн төлбөр, хүүнээс чөлөөлөх зохицуулалт хийхээр болж байгаа юм байна. Банкууд дээр мөрддөг зохицуулалтуудыг зөөлрүүлж байж ийм нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэдгээ тодотголоо.

Зээлийн эргэн төлөлтийг 3 сарын хугацаанд хойшлуулах  шийдвэр Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд мөрдөгдөнө гэлээ. 

Зээлийн чанарын ангилалын хувьд ЗУРГААН САРЫН хугацаанд иргэн, аж ахуйн нэгжийг ХАР ЖАГСААЛТАД оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. 

Зээлээ иргэн төлөх боломжтой иргэн, аж ахуйн нэгжийн хувьд эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийгээд явна гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлж байна. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.15.6) 2025 оны 03 сарын 13

Цалингийн зээл бусад зээлээ бол ИРГЭД төлнөө. ЭНЭ зүгээр БАЙГУУЛЛАГУУД болон ТОМЧУУДАД л хэрэгтэй. ЦАЛИНГИЙН БОЛОН БУСАД ББСБ ын зээлүүд бол ТӨЛДГӨӨРӨӨ ТӨЛНӨ. ТА АЖИЛГҮЙ Л БОЛ ХҮСЭЛТ ГАРГАЖ байж БАТАЛГААЖУУЛЖ БАйж Л ШИЙДЭГДЭХ боломжтой: БАРАГ ХҮСЭЛТ ӨГӨХ гэсээр БАЙТАЛ 4-30 болно. ЗҮГЭЭР Л ДАЛИМДУУЛСАН ТОМЧУУДЫН АШИГ ХОНЖОО бас НЭР ОЛЖ АВАХ гэсэн УЛСЫН ШИЙДВЭР

1  |  0
Monhzul(66.181.161.77) 2025 оны 03 сарын 13

Bankuud ni manaid shiidver ireegui geel bn boditoi unen ym yrildaa

1  |  0
zochin(203.91.115.48) 2025 оны 03 сарын 13

er ni teglej magadgui shuu zartsaaj bgaad

1  |  0
зээлтэй хүн(139.5.218.19) 2025 оны 03 сарын 13

1 сарын 27 ноос гэхээр чинь 4 сард дуусах шийдвэр байна. Орлого хумигдсан иргэд шийдвэр гарахыг хүлээхдээ хар жагсаалтанд орохгүйн тулд өмнөх зээлээ шинээр зээл тавин байж төлсөн. Гэтэл корона яг илрээд удаагүй байтал шийдвэрийн хугацаа нь удахгүй дууслаа. Сонин шийдвэр байна даа.

1  |  0
1236(103.57.94.253) 2025 оны 03 сарын 13

Зөвхөн зээлийн хугацааг сунгасан л байна ш дээ Энэ нь хаврын тарчиг цагаар иргэдийг улам л хүндрүүлнэ Үний оронд зээлийн хүүг нь бууруулах ют уу эсвэл тэглээч ээ Ямар сонин ард түмэндээ наалдацгүй шийдвэр гаргадаг юм бэ

1  |  0
gggg(202.126.88.42) 2025 оны 03 сарын 13

хугацаа яг хэзээнээс юм 3.4.5 сар юмуу

1  |  0
БЫ(66.181.161.96) 2025 оны 03 сарын 13

ӨНӨӨДРӨӨС ЮМУУ 1 САРЫН 27-НООС ГЭЭД ХУЦААД БАЙХ ЮМ. ЯАХ ГЭЖ ИЙМ 2 Н ХООРОНД БАЛАЙ ЮМ ХИЙЖ БАЙДАГ ЮМБЭ. ӨЧИГДӨР ӨӨР ЗЭЭЛ АВААД ӨӨР ЗЭЭЛИЙГ ТӨЛЛӨӨ НОВШ ЮМА

1  |  0
Bn(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Ene bol zeelee 3 sar hiihgui bol zeel duusah hugatsaa 3 saraar sunah yum bishuu.

2  |  1
Ккк(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

Энэ хөнгөлөлт зөвхөн ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛД хамаатай. Бизнэсийн зээлд ямар ч хамаагүй шийдвэр байна. Бизнэсийн байгууллагууд ХЭРЭГЛЭЭНИЙ зээлийг 3%-ийг л авсан байна. Тэгэхээр Иргэдэд чиглэсэн шийдвэр байна. БИЗНЭСИЙН БАЙГУУЛЛАГУУД ДАМПУУРЧ Л БАЙГ УУ ЕРӨНХИЙ САЙД АА.

2  |  1
Би(202.131.227.38) 2025 оны 03 сарын 13

Зээлгүй цалингүй яах вэ

1  |  1
Зочин(202.179.10.158) 2025 оны 03 сарын 13

тэгээд боломжтой боломжгүйг нь яаж ангилах юм. Цалингийн зээл бол шууд цалингаас нь эдийн засагч нь сап гээл татчийш дээ. Эсвэл цалингийн зээл энд хамаарахгүй юм уу. Нэг л ойлгомжгүй байхын. \n

2  |  4
Зочин(202.179.26.105) 2025 оны 03 сарын 13

УИХ-ийн гишүүдийн ЖДҮ-ийн зээл, зээл авахад нь тусалсан зээлүүд хамаарах уу?

3  |  0
Close menu