Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай өчигдөр дүүргийнхээ төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дөрвөн хэлтэс, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан зэрэг найман хүнийг сонгон шалгаруулж, нэг өрөө байрны батламжийг гардуулсан байна. Энэ үеэр дүүргийн Засаг дарга батламж гардан авсан ажилчдад ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөсөн юм. Ажилчдын байрны урьдчилгаа төлбөр болох таван сая төгрөгийг Засаг даргын Тамгын газраас буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа аж. Дашрамд дурдахад, төрийн албан хаагчдад 2012 оны эхээр ашиглалтад орох Эрхүүгийн гудамжинд баригдаж буй VII хорооны орон сууцнаас 40 м2 нэг өрөө байранд орох батламжийг гардуулсан байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )