Ё.Баатарбилэг: Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатараар бүү сэтгээсэй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж 12 дугаар ангийн сурагчдад элслэтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд зориулан СД гаргаж байгаа талаар хэлсэн. Интернет, цахилгаан холбоо хөгжсөн энэ үед түүний энэ шийдвэр олон нийтийн шүүмжлэл дагуулав.

Үүнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Уг тайлбарт "12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд маань сурч амьдарч байгаа. Малчид маань гэртээ СД ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернет төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж апп зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна.

Тиймээс цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна. Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, интернетээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна, байршуулж байна. Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна.

Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна.. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СД, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх. Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ын суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СД уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил (шинэчилж чадаагүй) хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна. "Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна. Уучлаарай. Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архаг(202.55.188.46) 2020 оны 03 сарын 21

Пдф хэлбэрт оруулж, онлайнаар тарааж өгнө. Фейсбүүк хэрэглэдэггүй малчин тун цөөхөн үлдсэн. Хэрэв фб хэрэглэж чадахгүй бол сд бүүр чадахгүй

0  |  0
Нотой (202.9.46.125) 2020 оны 03 сарын 20

Энд тэндхийн сургуулийн барилга өргөтгөл энэ тэрийн тэндэрээс 10%авч олгодогоо болиорой. Төр түмэн нүдтэй шүү. Авсан компани нь 1 оффис 5 ажилчинтай. Дан гаднаас бригад хувь хүмүүсээр хийлгээд хөгийн цалин өгдөг. Цаад ажил нь ямар чанартай болох вэ?

0  |  0
МУЗЕЙ ЯАСАН(182.160.32.140) 2020 оны 03 сарын 20

ХАЙРАН ТӨВ МУЗЕЙ МИНЬ.ГАЙ ЧИНЬ.МОНГОЛЫН ТҮҮХИЙН ГОЛЫГ НЬ ТАСЛАВ БОЛОЛТОЙ.Ч

0  |  0
багш(202.9.46.53) 2020 оны 03 сарын 20

БОЛОВСРОЛЫН САЙД АА. ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ СУИС-Г МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮС ”УДИРДСАН ” БОЛЖ 10 ЖИЛ ТОГЛОЛОО. Ж: ЗАХИРАЛ НЬ СЭТГҮҮЛЧ, СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ДЭД НЬ ОЁДОЛЧИН, Э/З ЭРХЭЛСЭН ДЭД НЬ МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ, ТЕАТРЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ НЬ ЛАМ, СУРГАЛТЫН БОДЛОГЫН ГАЗАР, МОНИТОРИНГИЙН ГАЗРЫН ДАРГА НАР НЬ 1 ЦАГИЙН ХИЧЭЭД ЗААЖ ҮЗЭЭГҮЙ АМЬТАД БНА. МЭРГЖЛИЙН УРЛАГИЙН СУРГУУЛИАР ИНГЭЖ ТОГЛОЖ БОЛОХ УУ? САЙД АА ? СУИС Г ТЭТГЭВРИЙН ЭМЭЭ НАРЫН САВРААС САЛГАЖ, ШИНЭ ЦАГИЙН , ШИНЭ БОЛОВСРЛТОЙ, ЧАДВАРЛАГ ЗАЛУУСЫГ СУИС Н УДИРДЛАГАД ГАРГАХ ЦАГ АЛЬ ХЭДИЙНЭЭ БОЛСОН ШҮҮ.

1  |  0
Zochin(119.40.103.3) 2020 оны 03 сарын 20

Good. Mungutei xumuusees asuuj, tednii taalalaar ajillan gej yu bx yum. Ted nar nemer boloxgui bol nemrees boloxgui gertee gadaad chamin xooloo ideed duugui suuj bai.

0  |  0
Zochin(119.40.103.3) 2020 оны 03 сарын 20

Good. Mungutei xumuusees asuuj, tednii taalalaar ajillan gej yu bx yum. Ted nar nemer boloxgui bol nemrees boloxgui gertee gadaad chamin xooloo ideed duugui suuj bai.

0  |  0
Top