Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 32.9 хувиар БУУРЧЭЭ

2020 оны 03 сарын 20

 

Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1,464.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9 хувиар буурчээ.  Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээг салбараар харуулав.

 

  • Уул уурхайн салбараас                320.6 тэрбум төгрөг
  • Газрын тосны салбараас             21  тэрбум төгрөгөөр
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр       4.5 тэрбум төгрөг
  • Бусад орлого                                1.2 тэрбум төгрөг

 

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7 хувийг бүрдүүлж байна.


 

УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАРЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО

2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 320.6 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

 

  • Алт           14.8 тэрбум төгрөг
  • Нүүрс       144.9 тэрбум төгрөг
  • Цайр         5.1 тэрбум төгрөг
  • Зэс            132.1 тэрбум төгрөг,
  • Төмөр       9.6 тэрбум төгрөг
  • Жонш        1.8 тэрбум төгрөг
  • Бусад        12.3  тэрбум төгрөг

 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 157.4 тэрбум төгрөг буюу 32.9 хувиар буурчээ.

Дараах ашигт малтмалын татвар, хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнд:

 

  • Алт            9.6(2.9 дахин их) тэрбум төгрөг
  • Төмөр       5.2(2.2 дахин их) тэрбум төгрөг
  • Бусад        2.6(27.0%) тэрбум төгрөг

 

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

 

  • Нүүрс                       39.4(21.4%) тэрбум төгрөг
  • Зэс                           127.6     (49.1%) тэрбум төгрөг
  • Цайр                         6.5(55.9%) тэрбум төгрөг
  • Хайлуур жонш         1.5 (45.0%) тэрбум төгрөг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top