Маргааш НӨАТ-ын азтан тодорно

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 21

НӨАТ-ын урамшууллын 2020 оны  гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг  маргааш буюу  22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H (66.181.182.186)  2025 оны 03 сарын 13

Jiriin.xvn.aztan boloxgvi bizz dee yundaa ingeed bdag bnaa bas xen neg ni.todortson l bga blgvi dee xichneen sain bvrtgvvlsen ch xamaardaggvi ingej xvmvvseer togloxoo bolimoor yum

1  |  0
Top